НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Нийгмийн хөгжлийн хэлтэс
БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА /ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ/ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

2015 оны 1 дүгээр сарын 23                                                                                        Налайх дүүрэг

Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль үүсгэн байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас “Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичиг”-ийг 2015 оны 2 дугаар сарын 01-ээс 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

Бүрдүүлэх баримт бичиг

Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах хүсэлт гаргагч нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 21.1.1-21.1.8”-д заасан дараах баримт бичгийн бүрдүүлнэ:

  1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  2. тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
  3. тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариачаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;
  5. боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;
  6. сургалтын төлөвлөгөө;
  7. багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;
  8. сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;
  9. санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;
  10. үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;
  11. байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл;

Дээр дурьдсан баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ын дагуу бэлтгэнэ. Баримт бичигт тавигдах шаардлагыг www.legalinfo.mn вэб сайтын “Сайдын  тушаал” цэсээс “Боловсрол, шинжлэх ухааны яам” гэснийг сонгон үзэх боломжтой. Мөн Нийслэлийн Боловсролын газрын www.edub.mn вэб сайтын “Үйлчилгээ” үндсэн цэсээс “Тусгай зөвшөөрөл” дэд цэсийг сонгон “Сургаалийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалт, зөвлөмж”-тэй тус тус танилцана уу.

Хязгаарлалт

Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургууль, гадаадын хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулах хүсэлтийг хүлээн авахгүй. Энэ асуудлаар Боловсролын асуудал эрхэсэн төрийн захиргааны төв байгууллага /Боловсрол, соёл, шинэлэх ухааны яам/-д хандана.

Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулах хүсэлт, холбогдох баримт бичгийг Багшийн хөгжлийн ордоны 5 дугаар давхарт байрлах Нийслэлийн Боловсролын газрын 504 тоот өрөөнд ажлын өдрүүдэд 08.30-16.30 цагт хүлээн авна.

 

Нэмэлт мэдээлэл, тодруулгыг Нийслэлийн Боловсролын газрын 70113080 утаснаас лавлана уу.

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН                                                                    НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 
Налайх дүүргийн эрүүл аюулгүй байдлын индексийн 2013 оны шалгуур үзүүлэлтийн түвшин

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 1-р сарын 23, Баасан гариг, 03:30
Дэлгэрэнгүй...
 
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНДЕКСИЙН 2013 ОНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ДҮГНЭЛТ

Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалын хүрээнд 2013 оны захиргааны болон албан ёсны статистик маягтаар цуглуулсан мэдээлэлд үндэслэн  бодлогын 4 хүрээгээр үйл явцын 39, үр дүнгийн 15,  нийт 54 үзүүлэлтээр дүүргийн  шалгуур үзүүлэлт, хяналтын матрицыг нэгтгэн гаргав.

Бодлогын хүрээ-1 Хүрээлэн буй орчин, дэд бүтэц

2012 онтой харьцуулахад 1 дүгээр бодлогын хүрээний нийт 17 үзүүлэлтээс 12 үзүүлэлт түвшинг хангасан, 2 үзүүлэлт 2012 оны мөн үетэй ижил түвшинд, 3 үзүүлэлт дүүргийн дундажаас доогуур  үзүүлэлттэй байна. Үүнд:

Дүүргийн 7 дугаар хороонд “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалт хийсэнтэй холбоотойгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ  нэмэгдсэн ч дүүргийн нийт хороодын  71,4%  нь 2012 оны дүүргийн дундажаас доогуур үзүүлэлттэй байна.

Нэг хүнд ногдох авто зам дүүргийн нийт хороодын 71,4% нь, нэг хүнд ногдох явган зам хороодын 42,8% нь  дүүргийн дундажаас доогуур үзүүлэлттэй, харин 1,2,5,7-р хороо  дүүргийн дундажаас дээгүүр үзүүлэлттэй байна.

Техникийн стандарт шаардлага хангасан автомашины эзлэх хувь 98,00%, үйлдвэрлэлийн осол гэмтлийн тохиолдлын түвшин 1,07 байгаа ба 2012 оны мөн үетэй ижил түвшинд  байна.

Дэлгэрэнгүй...
 
Дулаан өвөл төсөл хэрэгжлээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Монгол Хятадын хэл, боловсрол, соёлын сантай хамтран “Дулаан өвөл” хөтөлбөрийг амжилттай  хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрт дүүргийн Ерөнхий боловсролын 5 сургуулийн зорилтот өрхийн 143 сурагч хүүхэд хамрагдсан. Төсөл хэрэгжсэнээр бага ангийн сурагч хүүхдүүд маань өвлийн хүйтнийг дулаахан өнгөрүүлэх боломжтой боллоо. Манай дүүргийн хүүхэд багачуудын төлөөллийг төсөл, хөтөлбөртөө хамруулсан Монгол Хятадын хэл, боловсрол, соёлын сангийнханд талархал илэрхийлж байна.

 
ЖУЛИА ДЭЛГҮҮРИЙН ХАМТ ОЛНООС ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ӨРХИЙН ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ГАРДУУЛЛАА.

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Жулиа, Гэгээ дэлгүүрийн хамт олон 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн зорилтот бүлгийн өрхийн 50 хүүхэд, шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй “Би нисгэгч” цэцэрлэгийн 12, Эрүүл мэндийн төвийн Төрөх тасагт шинээр мэндэлсэн 4, хөгжлийн бэрхшээлтэй 6, нийт 80 гаруй хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг, өөрсдийн нэрийн бэлэг гардуулж, ирж буй шинэ ондоо эрүүл, энх аз жаргалтай амьдрахыг ерөөж хүмүүнлэгийн сайхан ажил зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 3-с 1