НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Мэдээ
Шуурхай мэдээ

 
Дүүргийн Мэргжлийн хяналтын хэлтэс тоосго үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллахаар болж “Санамж бичигт” гарын үсэг зурлаа

НМХГ-ын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Налайхын тоосго үйлдвэрлэгчдийн ТББ-тай хамтран дүүргийн хэмжээнд тоосго үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулж, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, эрсдлээс сэргийлж тэдгээрийг чадавхижуулах зорилтын хүрээнд 2015 онд хамтран ажиллах талаар “Санамж бичиг”-т 2015 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Ганбаатар, “Налайхын тоосго үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Н.Алтангэрэл нар гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй...
 
“Налайх барилга-2015” үзэсгэлэн амжилттай боллоо

Монгол улсын Засгийн газар, нийслэлээс Налайх дүүргийг барилгын материалын үйлдвэрлэл, технологийн бүс болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд энэ чиглэлэийн ажил эрчимтэй хийгдэх болсон. Тухайлбал өнгөрөгч онд НИТХ-аас Налайх дүүрэгт “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” НӨҮГ-ыг байгуулсан бөгөөд энэ төсөл нь 2020 он гэхэд бүрэн хэрэгжих юм. Тэгвэл дүүрэгт барилгын материал үйлдвэрлэдэг, барилга угсралтын ажил гүйцэтгэдэг иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, нэг дороос мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор ЗДТГ-аас "НАЛАЙХ БАРИЛГА 2015" барилгын материал, техник технологи, орон сууцны үзэсгэлэн 2015 оны 04-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ төрлийн үзэсгэлэн нь дүүрэгт анх удаа болсон бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнд:

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 13, Даваа гариг, 07:38
Дэлгэрэнгүй...
 
Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн боллоо

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхайн зөвлөлгөөн 4 дүгээр сарын 07-ны өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр ЗДТГ-ын хэлтсийн дарга нар цаг үеийн холбогдолтой мэдээлэл, цаашид анхаарах ажлуудыг танилцуулсан бөгөөд “Налайх барилга-2015” үзэсгэлэн 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10.00 цагаас дүүргийн Соёл, урлагийн ордны өмнөх талбайд болох юм байна. Үзэсгэлэнд оролцох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ЗДТГ-ын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах, Авто тээврийн оношлогоо 4 дүгээр сарын 01-ээс 21-ний хооронд хуучнаар Уул уурхайн аврах албаны хашаанд явагдаж байна зэрэг мэдээллийг хийж байсан бол төсвийн шууд захирагч нар санхүүгийн сахилгаа сайжруулах, гаргаж буй тушаал, шийдвэрийхээ холбогдох хууль, эрх зүйн үндэслэлийг сайтар судлаж байхыг анхааруулж байсан.

Дэлгэрэнгүй...
 
Дүүргийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан боллоо

Дүүргийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан 4 сарын 08-ны боллоо. Хуралдаанд оролцох нийт 25 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч оролцсон бөгөөд ирсэнээр ирц 60 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар:

  1. Дүүргийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах
  2. Дүүргийн 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлах
  3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөө батлах тухай
  4. Дүүргийн энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Дэлгэрэнгүй...
 
Налайх дүүрэгт Налайх хотыг байгуулах шийдвэр гарлаа

Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг саруулах, өөрийн хөгжлийн онцлог бүхий дагуул хотуудыг байгуулах бодлогын хүрээнд нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт, нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт  байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 25 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 07, Мягмар гариг, 05:36
Дэлгэрэнгүй...
 
Дүүргийн ИТХ-ын тамга “өрөөндөө ирлээ”

2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр болсон дүүргийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар Налайх дүүрэг 2015 оны төсвөө хуулийн хугацаанд нь баталж чадаагүй тул  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гарган Налайх дүүргийг төсвийн түр горимд шилжүүлээд байсан билээ.

Дэлгэрэнгүй...
 
Архив, бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтнуудад сургалт хийлээ

Дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх, ажил хариуцсан ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсээс дээрх сургалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
ҮЗЭСГЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЭЛ


Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй "НАЛАЙХ БАРИЛГА 2015" барилгын материал, техник технологи, орон сууцны үзэсгэлэн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр " нэг өдрийн турш зохион байгуулагдана.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 30, Даваа гариг, 01:19
Дэлгэрэнгүй...
 
Хүүхэд бүрийг хөгжүүлэх, үйл ажиллагааны туршлага солилцох зөвлөгөөн боллоо

Дүүргийн Боловсролын хэлтсээс "Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл"-ийн үйл ажиллагааны туршлага солилцох зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн Голомт, Эрмийн-Оргил, Чандмань цогцолбор сургууль, 109 дүгээр бага сургуулиудаас гадна Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн багш нар оролцсон бөгөөд Үндэсний лаборатори 119 дүгээр сургуулийг түшиглэн явуулсан. Энэ зөвлөгөөний зорилго нь САЙН ХИЧЭЭЛИЙН САН-г бүрдүүлэх байсан бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулна.

 


Хуудас 44-с 1