НАЛАЙХ ХОТ болохыг дэмжиж байна уу
 
Зар мэдээ
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2015 ОНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЯВУУЛАХ ХУВААРЬ

БАТЛАВ

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Х.БОЛДБААТАР

......... оны ..... сарын ..... –ны өдөр.

 

 

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2015 ОНЫ
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЯВУУЛАХ  ХУВААРЬ

2015 оны 01 дүгээр сарын 06                                                                                  Налайх дүүрэг

Сар

Өдөр

Цаг

Зохион байгуулах
газар

1

1

6

10.00

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд

2

20

3

2

3

4

17

5

3

3

6

17

7

4

7

8

21

9

5

5

10

19

11

6

9

12

23

13

7

7

14

21

15

8

11

16

25

17

9

8

18

22

19

10

6

20

20

21

11

10

22

24

23

12

8

24

22

 

Жич: Батлагдсан хуваариас өөр өдөр, цагт шуурхай зөвлөгөөнийг хийх тохиолдолд удирдах ажилтнуудад урьдчилан мэдэгдэнэ.

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

 
Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтод санал авах, бодлогын зорилтын биелэлт гаргах

Дүүргийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтод санал авах, бодлогийн зорилтын биелэлт гаргах загвар энд дарж татаж авна уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 12-р сарын 03, Лхагва гариг, 03:25
 
Гадна хаяг, мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага батлах тухай

Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Монгол хэл, бичгийн боловсролын сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолын 5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/279 дүгээр захирамжаар батлагдсан “Захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам”-ын 2 дугаар бүлгийн 2.4.1 дэх заалт, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүрмийн 2 дугаар бүлгийн 2.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, мэдээллийн байгууламжид тавигдах шаардлагыг хавсралтаар баталсугай.
  2. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, мэдээллийн байгууламжид тавигдах шаардлагыг хангуулах, түүнд хяналт тавьж ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нар, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс /Т.Батбаяр/-т даалгасугай.

 

 

ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД
ЗАХИРАГЧИЙН АЛБАНЫ
ДАРГА                            Б.БАДРАЛ

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын Ерөнхий мөнежөрийн 2014 оны 09 дүгээр саоын 19 өдрийн А/148 тушаалын хавсралт

 

 

 

 

ГАДНА ХАЯГ, МЭДЭЭЛЛИИН БАИГУУЛАМЖИД ТАВИГДАХ ШААРДЛАГ А

Нэг. НИЙТЛЭГ ШААРДЛАГА

1.1   Нийслэлийн нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, мэдээллийн байгууламж нь гадна зар сурталчилгааны нэгэн төрөл болох ба Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахад дагаж мөрдөх журам’’-д заагдсан гадна зар сурталчилгааны байгууламжид тавигдах шаардлагыг хангасан байна.

1.2   Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг хот төлөвлөлт, хотын архитөктурын шийдэл, иргэдийн болон авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэл бичгийн стандарт, шаардлагад нийцүүлэн барилгын хана, гудамж, талбай болон бусад орон зайд байрлуулах, буулгах, ашиглахад энэхүү тавигдах шаардлагыг үндэслэл болгоно.

1.3   Улаанбаатар хотын Ерөнхий мөнөжерийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/170 тушаалаар батлагдсан “Гадна зар сурталчилгааны байгууламжид тавигдах тусгай шаардлага’’-ыг хангасан байна.

1.4   Гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг Монгол Улсын засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын 5 дахь заалтын дагуу Монгол хэл /крилл/-ээр үг, үсгийн алдаагүй бичих ба Монгол бичиг/уйгаржин/-ээр бичиж болно.

1.5   Шаардлагатай нөхцөл /бараа, бүтээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан, гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг/-д гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг англи хэлээр бичих ба бичвэр нь монгол бичвэрийн доод талд байрлаж, түүнээс 2 дахин бага өндөртэй байх эсвэл монгол /крилл/ бичвэрийн зүүн гар талд байрлаж, түүнтэй ижил өндөртэй байна.

Хоёр. ОРОН ЗАЙН ШААРДЛАГА

2.1   Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг өөрийн барилга обьөктын хана, дээвэрт байрлуулах боломжгүй эсвэл тухайн байгууллагын байршил нь олон нийтэд үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлын улмаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хаяг, мэдээллийн байгууламжаа байрлуулах шаардлагатай нөхцөлд тухайн нутаг дэвсгэрийн харьяалагдах дүүргийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авна.

2.2   Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулах нөхцөлд дараах хэм хэмжээг баримтална.

2.2.1        Автомашин болон явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, үзэгдэх орчин хязгаарлахгүй байх

2.2.2    Замын байгууламжаас 1 метрээс багагүй зайд байрлана. /Зураг №01/

2.2.3        Авто зам, инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэхээр төлөвлөж байгаа газарт байрлуулахгүй байх.

2.3 Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг барилгын хана, фасад дээвэрт байрлах нөхцөлд тухайн барилга болон хөрш зэргэлдээ обьектын цонх, хаалга, үзэгдэх орчинг халхлахгүй байна.

Гурав. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА

3.1    Гадна хаяг, мэдээллийн байгууламж нь гадна эсвэл дотор гэрэлтүүлэгтэй байна.

3.2    Цахилгаан болон барилга угсралтын аюулгүй ажиллагааны талаарх холбогдох норм, стандартыг баримталсан байна.

3.3    Гадна хаяг, мэдээллийг байгууламжийг байрлуулах барилгын даац, гадна фасадны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байхын зэрэгцээ хууль ёсны эзэмшигч, ашиглагч нараас албан ёсоор зөвшөөрөл авсан байна.

3.4    Нэг барилга, обьектэд хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд тэдгээрийн гадна хаяг, мэдээллийн байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна.

3.4.1    Нэг барилга байгууламжид байрлаж буй хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, мэдээллийн байгууламжийн нийт овор хэмжээ нь жигд өндөрт байрлаж, ижил өнгийн дэвсгэр дээр хийгдэх ба лого болон бичвэрийг тус тусын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн байрлуулна. /Зураг №02/

3.4.2    Нэг барилгад үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн байгууллагын гадна хаяг, мэдээллийн байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахаар бол бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламжийг тухайн барилгын эзэмшигч, өмчлөгчийн зүгээс байрлуулна. /Зураг №03/

3.4.3    Аль нэг байгууллага солигдох, мэдээлэл нь шинэчлэх үед мэдээллийг хялбар өөрчилж болох шийдэлтэй байна.

3.5    Гадна хаяг, мэдээллийн байгууламж нь хотын өнгө үзэмжид нийцсэн, орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байхаас ба засвар, үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ДЭРГЭДЭХ ГАДНА СУРТАЛЧИЛГААНЫ ЗӨВЛӨЛ

 

 


 
Дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

Дүүрийн аж ахуйн нэгж байгууллагын /ХК, ХХК, ТББ, ББСБ/ 2014 оны 3 дугаар улирлын  санхүүгийн тайланг 2014 оны 10 дугаар  сарын 20-ны дотор ЗДТГ-ын Санхүү Төрийн Сангийн Хэлтэст хүлээн авна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 12-р сарын 03, Лхагва гариг, 03:25
 
Байгууллагын дарга, захирлуудын анхааралд

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн хойшилсонтой холбогдуулан дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны 10:00 цагт Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд болно.

Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс

 
Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн ажлын байрны зар

Дэлгэрэнгүй...
 
нийгмийн даатгалын хэлтсийн барилгын шав тавих ёслол

Дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн барилгын шав тавих ёслол 2014 оны 06 сарын 23-ны өдөр буюу өнөөдөр 12:00 цагт болох тул байгууллагын дарга нар ажилтнуудын хамт оролцоно уу. Шав тавих ёслол жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн зүүн талд.

 
Хэсгийн ахлагч нарт Агаарын бохирдлын сангаас олгодог урамшуулалыг зогсоолоо.

 
Зарлал

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалт 5 дугаар сарын 05-ны өдрөөс 14-ны өдрийг хүртэл явагдана. Жич:  Тавигдах шаардлагад 2 жилээс доошгүй нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр ажилласан байх. Бүртгэлийг 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэст бүртгэнэ.

 
Дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

Дүүрийн аж ахуйн нэгж байгууллагын /ХК, ХХК, ТББ, ББСБ/ 2014 оны 1 дүгээр улирлын  санхүүгийн тайланг 2014 оны 04 дүгээр  сарын 20-ныг хүртэл ЗДТГ-ын Санхүү Төрийн Сангийн Хэлтэст хүлээн авна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 12-р сарын 03, Лхагва гариг, 03:25
 


Хуудас 4-с 1