АРХИВЫН ХЭЛТЭС

Эрхэм зорилго
           Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, Засгийн газар, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилтийг хангах, дүүргийн архивын сан хөмрөгийн баримтыг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, хамгаалах, ашиглах болон албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулах.

Архивын хэлтсийн чиг үүрэг

- Байгууллага, нутаг дэвсгэртээ архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт хийх;

- Тамгын газрын албан хэргийг холбогдох хууль, журам, заавар, стандартад нийцүүлэн хөтлөх;

- Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх, хадгалах заавар, журмыг мөрдөн ажиллах, хэвлэмэл хуудасны зарцуулалтад хяналт тавих;  

- дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын даргын тушаалыг бүртгэх, албажуулах, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

- Байгууллага, салбар архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой бүх төрлийн баримт, эх сурвалжаар нөхөн баяжуулж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27.3-д заасан хугацаагаар хадгална;

- Байгууллага, салбар архивын сан хөмрөгийн баримтыг тогтоосон журам, стандартын дагуу хадгалж, хамгаалах;

- Архивын баримтад тоо бүртгэл хөтлөх, нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийх;

- Байгууллага, салбар архивын сан хөмрөгийн баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг нээн харуулсан архивын эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх;

- Сан хөмрөгийн баримтад нэгдсэн, хэсэгчилсэн ба сэдэвчилсэн тооллого хийх;

- Байгууллага, салбар архивын сан хөмрөгийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, архивын үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэх;

- Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, арга зүйгээр хангах;

- Иргэн, хуулийн этгээдэд хүсэлт, захиалгын дагуу архивын лавлагаа, баримтын хуулбар олгох;

- Архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, ариутгах арга хэмжээг авах;

- Архивын баримтыг судлах, сурталчлах;

- Хөмрөг үүсгэгч байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулах.

- Архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг хариуцах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ажилтнуудыг архивын лавлагаа, мэдээллээр хангах;


Холбоо барих: 70232252

Архивын хэлтсийн дарга   Б.Назангүл
         1. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, тайлагнах.
         2. Дүүрэг,  Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг төлөвлөх, хянах, удирдлага, мэргэшил арга зүйгээр хангах.
         3. Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлж, нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих.

Ө.Санчирмаа-Зааварлагч-Аргазүйч
        1.Төрийн архивын талаарх хууль тогтоомж, дүрэм, журамд санал өгөх, арга зүйн баримт бичиг боловсруулах;
         2.Хөмрөг үүсгэгч байгууллагын архивт архивын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил, арга зүйн зааварчилгаа өгч, төрийн архивт батлагдсан данс, бүртгэл бүхий бүрэн бүрдэлтэй баримт хүлээн авах ажлыг хариуцан тайлагнах.;
        3.Дүүргийн төрийн архивын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, туслалцаа үзүүлэх, тайлагнах;
        4.Нэгжийн дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

У.Золжаргал-Сан хөмрөгийн эрхлэгч
        1.Цаасан болон тусгай төрлийн баримтад нягтлан шалгалт, эрдэм шинжилгээ, техник боловсруулалт,  дахин боловсруулалт хийх, тайлагнах;
        2.Төрийн архивын баримтад тооллого хийх, тоо,  бүртгэлийн баримт бичиг хөтлөх, тайлагнах;
        3.Төрийн архивын системийг үйл ажиллагаандаа ашиглаж, хөгжүүлэлтэд санал өгөх;
        4.Нэгжийн дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Г.Аюурцэцэг-Архивч-операторч
            1.Төрийн болон байгууллагын архивын системийн баяжилт, хөгжүүлэлт, нэмэлт өөрчлөлтөд санал өгөх, арга зүйн зөвлөмж, зааварчилгаа боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах;
            2.Төрийн болон байгууллагын архивын системийн хөрвүүлэлт, цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хяналт, батлан шалгалт хийх тайлагнах;
            3.Цахим хэлбэрт шилжүүлсэн хөмрөг, данс, бүртгэлийг баримт нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар хэлэлцүүлэх, ашиглалт, нөөц хувийг үүсгэх хадгалах;
            4.Нэгжийн дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх

Гэ.Гэрэлтуяа туслах архивч
             1.Байгууллага, иргэний хүсэлтээр архивын лавлагааны захиалгыг хүлээн авах, албан бичиг, хүсэлт захиалгыг бүртгэж, шийдвэрлэх;
             2.Иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах;
             3.Архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлж буй нэг цэг, хороодын үйл ажиллагааг арга зүйгээр хангах,  дүн мэдээг нэгтгэх, үйл ажиллагаагаа сурталчлах, тайлагнах;
             4.Нэгжийн дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.