ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Эрхэм зорилго
Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй, баталгаат хүнсээр хангах, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, нийтийн тээвэр, хүнс, худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээ, үйлдвэр инновацыг дэмжих, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгоход оршино.
Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн үндсэн чиг үүрэг
- дүүргийн нутаг дэвсгэрт хүнс үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах;
- дүүргийн нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, дахин боловсруулалт, төвлөрсөн цэгийн устгал, нийтийн бие засах газрын болон оршуулгын менежментийг сайжруулах, золбин нохой, муурын тоо, суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, дээрх чиглэлийн үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
- иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хүнс, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний бодлого, үйл ажиллагааг сурталчлах, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах, Засаг даргыг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах;
- нутаг дэвсгэртээ хүн амын хүнсний болон өргөн хэрэглээний барааны хангамжийг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэр, хүнсний зах, барилгын болон модон материалын, малын түүхий эдийн зах, бөөний худалдааны төвүүдтэй гэрээ байгуулах, тэдгээрийн бараа татан авалт, хадгалалт, борлуулалтанд стандартын шаардлагын дагуу хяналт тавих, түүнтэй холбогдсон төр, засгийн тогтоол шийдвэрийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлдвэр, инноваци, ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгжийг шалган туслах, хамтран ажиллах;
- үйлчилгээний байгууллагуудын удирдлагад мэргэжил арга зүйн сургалт семинар зохион байгуулах, тэднийг цахим засаглал хөтөлбөрийн хүрээнд интернет сүлжээнд холбож шаардлагатай, мэдээ мэдээллээр хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах;
- үйлчилгээнд дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх талаар шинийг эрэлхийлж, үйлчилгээний, чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, стандартын шаардлага хангасан, соёлч боловсон үйлчилгээг нэвтрүүлж ажиллах;
- дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүдийн дотоод дүрэм, журмын биелэлтийг хангуулж, иргэдийн тав тухтай аюулгүй байдлыг хангах, хөнгөн шуурхай чанартай үйлчилгээ явуулах бодлого, зохицуулалт хийх;
- дүүргийн өвөрмөц онцлогт тохирсон суурь үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, ашигт малтмал олборлох, боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- .Нийслэлийн Засаг даргын салбарын сайд нартай байгуулах санамж бичиг болон хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах;
Холбоо барих: 70232419