НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Эрхэм зорилго
Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн нийгмийн салбарын зорилтуудыг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

Нийгмийн хөгжлийн хэлтсийн чиг үүрэг

- хүний хөгжил, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр улс, нийслэлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, санал хүргүүлэх, бодлогын уялдааг хангах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;

- нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэхэд чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

- халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн идэвхтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх орчин нөхцөлийг хангах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

- жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, төлөвлөлтийг нэвтрүүлэх, бодлогын уялдааг хангах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, энэ чиглэлээр дүүргийн байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

- Монгол Улсын боловсролын салбарт мөрдөгдөж буй бодлогын баримт бичгүүд, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

- сургуулийн өмнөх болон суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, албан бус боловсролын бүх хэлбэрийг дэмжих, боловсролын үйл ажиллагааны хяналт шинжилгээг тогтмолжуулах, мэргэжил арга зүйгээр хангах;

- боловсролын салбарын удирдах ажилтан, багш, ажилтны харилцаа, хандлага, ёс зүйд дүн шинжилгээ хийх, сургууль, цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, мэргэжил арга зүйгээр хангах;

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улсын үзлэгийг зохион байгуулах, тайлагнах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

- Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ажил олгогч ажилтны хөдөлмөрийн харилцаанд үүссэн зөрчлийг Хөдөлмөрийн маргаан таслах салбар комиссын үүргийн хүрээнд шийдвэрлэж, ажил олгогч болон ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангахад дэмжлэг үзүүлэх;

- хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулж, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудыг дэмжиж ажиллах талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

- нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг бодитой болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эх, эцэг, ахмад настнуудыг дэмжиж ажиллах талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

-.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад мэргэжил, арга зүйгээр хангах;

- гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын тогтолцоо, менежментийг оновчтой болгох, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, төсөл хөтөлбөр боловсруулах, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, дүүргийн байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

- боловсролын салбар, гэр бүлийн хүрээнд хүүхэд хамгааллын тогтолцоог оновчтой болгох, арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагааны нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

- гэр бүл, хүүхэд, залуучуудын нийгмийн амьдрал дахь аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Хамтарсан багийн үйл ажиллагааг арга зүйгээр хангах, гишүүдийг чадавхжуулахад мэргэжил арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх;

- боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны байгууллагын нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах, нэгдмэл үйл ажиллагааг явуулж нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах;

- төрөөс соёл, урлагийн чиглэлээр баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, сурталчлах, иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжих, мэргэжил арга зүйгээр хангах;

- соёлын өвийг хамгаалах, биет бус өв тээгчдийг илрүүлэх, алдаршуулах үйл ажиллагааг дэмжих;

- нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх, сурталчлах, олныг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахад үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх;

- спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, уялдаа холбоог хангах;

- нийгмийн түншлэгч талуудыг бодлого зохицуулалтаар хангах, нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагааг зохицуулах;

- Нийслэлийн Засаг даргын салбарын сайд нартай байгуулах санамж бичиг болон хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах;

Холбоо барих: 70233442