НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТАНИЛЦУУЛГА
Налайх дүүрэг нь Нийслэлийн есөн дүүргийн нэг бөгөөд нийслэлээс зүүн урагш 36 км-т өвөлдөө -20с-25 хэм, зундаа +23с+26 хэмийн дундаж температуртай ойт хээрийн бүсэд оршдог.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хиллэдэг.
Засаг захиргааны 8 хороотой. 5 болон 6 дугаар хороод нь жуулчдыг татдаг байгалийн үзэсгэлэнт газар болох Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт байрладаг.
Хоймортоо Майхан уулаа залж, Хатан тунамал Туул гол, Тэрэлжийн голоо зүмбэрлүүлэн, түүх домогт Чингис уул, Суварга хайрханаа дээдлэн шүтэж, Зуун ламын агуй, Арьяабалын сүм хийд, Мэлхий хад, Бүс нуур, Элстэйн зуун мод бүхий үзэсгэлэнт сайхан Налайх нутаг өдгөө ч үйлдвэржилт эрчимтэй хөгжиж буй хот хэвээр байна.
Монгол Улсын авто замын босоо болон хэвтээ тэнхлэгийн огтлолцолд оршдог, авто зам, төмөр зам, агаарын тээвэр хөгжсөн, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй, нийслэлийг цэвэр усаар хангаж байгаа дээд эх үүсвэртэй шууд холбогдсон, Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг хамаардаг, хүн амын дийлэнх олонхийг залуучууд болон хөдөлмөрийн насныхан эзэлдэг, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт ихтэй зэрэг давуу тал олон.