Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
Эрхэм зорилго
Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт, гэр хорооллын дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, барилга, хот байгуулалт, өмч, газрын харилцааны бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх, бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, биелэлтийг хангуулах ба хянах, хот төлөвлөлт, хот байгуулалтын төрийн бодлогыг хэрэгжүүлэн иргэдийн оролцоотой хотыг байгуулахад оршино.
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн чиг үүрэг:
- дүүргийн дулаан, цахилгаан, гэрэлтүүлэг, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, автозам, замын байгууламж, гүүр, үерийн хамгаалалтын барилга байгууламж, нийтийн эзэмшлийн орон сууцны барилга байгууламжийн ашиглалт, орон сууц, нийтийн аж ахуйн ашиглагч, хариуцагч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангуулах;
- дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллын тохижилт, ногоон байгууламж, гэрлэн чимэглэл, хаяг, хаягийн байгууламж, гадна зар сурталчилгааны болон мэдээллийн байгууламж, хөшөө дурсгал, архитектурын жижиг байгууламжийн ашиглалт, арчлалт хамгаалалт, сэргээн засварлах, бүртгэлжүүлэх, эзэнжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- төрөөс барилга, хот байгуулалтын асуудлаар гаргасан хууль, тогтоомжийн биелэлтийг хангуулан, дүүргийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, хэрэгжүүлж ажиллах;
- дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээдийн болон улс, нийслэлийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдах барилга байгууламжид хууль тогтоомж холбогдох барилгын норм дүрмүүдийг мөрдүүлэх;
- нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу санал боловсруулан тусгуулж хэрэгжилтийг хангуулан, хяналт тавих;
- харилцаа холбоог хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдтэй эрхлэх ажлын хүрээнд хамтран ажиллах, дүүрэг, иргэд, оршин суугчдын эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасны дагуу үүрэг чиглэл өгч, биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллах;
- чиг үүргийн хүрээнд төр засгийн болон нийслэл, дүүргийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй сайн ажлыг сурталчлах, дэмжих, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авах;
- дүүргийн байгууллага, хороодод эрхэлсэн асуудлын чиглэлээр үүрэг даалгавар өгөх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох мэдээллийг авах, шаардлагатай мэдээллээр хангах;
- Нийслэлийн Засаг даргын салбарын сайд нартай байгуулах санамж бичиг болон хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах;
Холбоо барих: 70232440