НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Алсын хараа:

Монгол Улсын хөгжил дэвшилд манлайлж, орчин үеийн дэвшилтэт арга барил, туршлагыг нэвтрүүлэн, мэдлэг, чадварт суурилсан ухаалаг төлөвлөлт-оновчтой гүйцэтгэлийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны мэргэшсэн байгууллага байна.

Эрхэм зорилго:

Дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, иргэд, оршин суугчдынхаа амьдралын чанарыг дэмжсэн ухаалаг бодлого, оновчтой зохицуулалт бүхий шударга, шуурхай үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Эрхэм зорилт:

Дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, иргэд, оршин суугчдынхаа амьдралын чанарыг дэмжсэн ухаалаг бодлого, оновчтой зохицуулалт бүхий шударга, шуурхай үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Тамгын газрын үйл ажиллагаанд баримтлах зарчим

- Тамгын газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан төрийн албаны зарчмаас гадна дараах зарчмыг үйл ажиллагаандаа баримтална:

- Байгууллагын нэр хүндийг дээшлүүлж, төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэргэшсэн байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх;

- Иргэд, үйлчлүүлэгч болон хамтран ажиллах байгууллага, харилцагчаа хүндэлж, тэдний эрэлт, хэрэгцээ, шаардлагад хүндэтгэлтэй хандах;

- Хууль бус аливаа үйлдэл, авлига, хээл хахууль, шан харамж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

- Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг сахиулах;