Огноо: 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр
- Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “4 дүгээр хорооны Туулын 19-20 дугаар гудамжинд хөлбөмбөгийн талбайн зураг төсөв боловсруулах” тул хавсаргасан /3 хуудас/ зураг төслийн даалгаврын үзүүлэлтийг хангах зөвлөх үйлчилгээний талаар үнийн санал болон холбогдох танилцуулгыг ирүүлэхийг урьж байна.
- Үнийн санал ирүүлж буй хуулийн этгээд нь зураг төсөл боловсруулах үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгүүдийг цахим шуудангийн хаягаар ирүүлнэ. Үүнд:
- Санал болгож буй зургийн даалгаврын даалгаврын үзүүлэлт, фото зураг, танилцуулга /Монгол хэл дээр/
- Үнийн санал /эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулсан байх бөгөөд зураг төсөл боловсруулж дуусах боломжтой хугацааг дурьдсан байна./
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын товч танилцуулга. /Холбоо барих албан тушаалтны мэдээлэл/
- Үнийн саналыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11:00 цагаас өмнө uranzaya.nd@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хуульчдын гудамж,
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар. Утас:7023-2370