ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Эрхэм зорилго
Төрийн захиргааны удирдлагын  хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт засаг захиргааны үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хороодын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах үүрэгтэйгээс гадна Монгол улсын Засгийн газар, нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, мониторинг үнэлгээ хийх, үр дүнг тооцох, хууль эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх талаар сургалт зохион байгуулах, нийгмийн баталгааг хангах, зохицуулах, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн чиг үүрэг

- дүүргийн хөгжлийн бодлогод нийцүүлэн цахим хөгжлийн баримт бичиг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, шинэчлэх;

- Тамгын газар болон дүүргийн байгууллагуудын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналын үйл ажиллагааны уялдааг хангах, хяналт тавих;

- нийслэлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт санал боловсруулах, тайлагнах ажлыг зохион байгуулах;

- дүүргийн байгууллагууд, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагуудтай гүйцэтгэлийн төлөвлөгөө, хариуцлагын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

- дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаал, хорооны Засаг даргын захирамж, эрх зүйн шинжтэй бусад баримт бичгийн төсөл боловсруулах, боловсруулсан төсөл хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах, санал өгөх;

- дүүргийн Засаг дарга, түүний орлогч, Тамгын газар, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хууль, эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, мэдээллээр хангах;

- гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах талаар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах, ажлаа уялдуулан зохицуулах;

- хууль, шүүхийн байгууллагын хянан шийдвэрлэж байгаа дүүргийн удирдлагын шийдвэртэй холбоотой эрх зүйн маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах, дүүргийн удирдлагыг шүүхэд төлөөлөх, хэргийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих;

- Нийслэлийн Засаг даргын салбарын сайд нартай байгуулсан санамж бичиг болон хамтран ажиллах гэрээний биелэлтийн дүүрэгт хамааралтай заалтын хэрэгжилтэд хяналт тавих;

- Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Ерөнхий сайдын захирамжийн дүүрэг хариуцан гүйцэтгэх заалтуудын хэрэгжилт, гүйцэтгэл, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

- байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

- дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулах, нийслэл, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах;

- эрх бүхий албан тушаалтны шийдвэр, удирдамжийн дагуу дүүргийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

- Тамгын газрын хүний нөөцийн хөгжлийн бодлого, стратеги, стандартын хэрэгжилтийг хангуулах, хүний нөөцийн хэрэгцээ, хангалтыг төлөвлөх; 

- Тамгын газрын төрийн захиргааны албан тушаалын сул орон тооны захиалга, тангараг өргөх албан хаагчдын мэдээлэл, ёс зүйн мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэх;

- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, эрх бүхий байгууллагад тайланг хүргүүлэх;

- төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар ирүүлсэн мэдээллийг хянан үзэж, Тамгын газрын “Ёс зүйн зөвлөл”-д хүргүүлэх, хариу өгөх, ёс зүйн дүрмийг мөрдүүлэх;

- Тамгын газрын албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг зохион байгуулах, ажлын цаг ашиглалтад хяналт тавих, шагнал урамшуулалд тодорхойлох;

- дүүргийн байгууллага, Тамгын газрын албан хаагчдыг мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;

- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Гадаад бодлогын үзэл баримтлал, холбогдох дүрэм журмын хүрээнд гадаад томилолт, албан уулзалт, Олон Улсын арга хэмжээ, гэрээ, санамж бичиг байгуулах зэрэг гадаад үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг удирдан зохион байгуулах, дэргэдэх байгууллагуудад шаардлагатай мэдээ мэдээлэл, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэх, хяналт тавьж хэрэгжүүлэх;

- дүүргийн байгууллагуудад ирүүлсэн өргөдөл, гомдол, үйлчилгээний хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, хариу өгөх, шийдвэрлэлтэд хяналт тавих;

- дүүргийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалтын хуваарь гаргах, уулзалтыг зохион байгуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

 - Тамгын газрын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, интернэт, дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах;

 - дүүргийн байгууллагуудын болон Тамгын газрын программ хангамж, цахим сан, түүний бүртгэл, хэрэглэгчийн хандах эрх, аюулгүй байдалд хяналт тавих;

- дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлыг дэгийн дагуу зохион байгуулах, хуралдааны тэмдэглэлийг албажуулах, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

- Төрийн одон медаль, салбарын шагналд нэр дэвшигчдийн тодорхойлолт, баримт материалыг журмын дагуу хүлээн авч хянах, холбогдох дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулах;

- хороодын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллах;

- Тамгын газрын мэдээллийн ил тод байдлыг хангах, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг иргэд, олон нийтэд хүргэх;

Холбоо барих: 70233348