НАЛАЙХ ДҮҮРГИЙН НАЙМДУГААР ХОРОО

Налайх дүүрэг нь 1955 онд Улаанбаатар хотын уурхайчдын хороо захиргаа болон,  түүний дэргэд  2  дугаар хороо хорин нэртэйгээр байгуулагдсан анхны хороодуудын нэг юм.  1989-1992 онд Налайх районы 3 дугаар хороон дарга Ч.Батаа ажиллаж байгаад Монгол Улсын шинэ үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол Улсын Их Хурлаас 1992 онд “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийг батлан гаргаж Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо болон зохион байгуулагдаж Засаг даргаар нь Ч.Батаа 2000 он хүртэл ажилласан. Цаашид хороон засаг даргаар 2000-2003 онд Ц.Мөнхтогтох, 2003-2009 онд Б.Лхагвасүрэн,  2009-2010 онд Б.Эрдэнэцогт, 2010-2012 онд  Б.Мягмарцэрэн, 2012-2016 онд Ж.Нямсүрэн  нар сонгогдон  ажиллаж ирлээ. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019.06.10 -нь өдрийн 25/21 дүгээр тогтоол, дүүргийн ИТХТ-ийн 2019.12.15-ны “Дүүргийн хорооны хилийн заагийн шинэчлэн батлах тухай “35 дугаар тогтоолоор тус тус Налайх дүүргийн  2-р хорооноос салж 8- хороо шинээр байгуулагдсан

2019 оны  12 дугаар сараас эхлэн  хорооны Засаг даргаар Д.Чинбат сонгогдон  ажиллаж байна.

Налайх дүүргийн  8-р хороо нь дүүргийн  2,3,7 - р хороотой тус тус хиллэдэг. Далайн түвшнээс 1450 метрийн өндөрт оршдог. 171,9 га талбайтай.  Налайх дүүргийн төвийн хэсгийн орон сууц,  “Бүтээлч үйлс” компанийн   зүүн талд байрлах Тайжийн хэсэг, баруун хойд хэсэгт байрлах  Нарлаг, Наадам хэсгийн гэр хорооллуудаас бүрддэг хороо юм. 

 2019 онд Дүүргийн төвийн хэсэг Даваажавын гудамжинд “Нэг цэгийн үйлчилгээний байр” ашиглалтанд орж тус 8 дугаар хороо шинэ байранд орж байсан.

 2019 оны байдлаар 6 хэсэгт 1500 өрхийн 5482 хүн амтай, 2054 тоо толгой малтай бөгөөд өрх толгойлсон эмэгтэй 48, эрэгтэй 7, бүтэн өнчин хүүхэд 0, хагас өнчин хүүхэд 31,  хөгжлийн бэрхшээлтэй 177  иргэн  тус тус оршин суудаг. Орон сууцны 24 байртай.

Хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төрийн  болон хувийн аж ахуйн  нэгжийн 60 гаруй хувь нь байрладаг.  Үүнд: Эрдмийн оргил цогцолбор сургууль, Герман, Монгол технологийн дээд сургууль,  119-р сургууль, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Сургуулийн өмнөх боловсрол олгох , 140, 208, цэцэрлэг,  хүүхэп харах үйлчилгээ 3, УБЦТ станцын Налайх дахь салбар Түгээх төв,  Аврах алба, СӨХ-3, зоогийн газар-3. баар-1, Бөөний цэг-2, Хүнсний дэлгүүр-21, 3 гаруй БААН-үүд  байдаг.  

Хорооны хилийн цэс

Налайх дүүргийн 8 дугаар хороо нь 3 дугаар хорооны Замчины хэсэг рүү явдаг гүүрнээс баруун тийш эргэн төмөр замаа даган шинэ засмал зам дагуух овоо хүртэл , зүүн тийш ЭМТ-ийн хэвтэн эмчлүүлэх тасаг руу өгсдөг , засмал зам дагуу , уруудаад ЭМТ-ийн , Онцгой байдал хүртэлх засмал замаас дотогш.

Хорооны үндсэн чиг үүрэг нь: Монгол улсын хууль тогтоомж, нийслэл, дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг ард иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг мөрдлөг болгон ажиллаж байна.

Эрхэм зорилго

Нийслэлийн дэд хөтөлбөр нийслэл , дүүргийн Засаг даргын 2020- 2024 оны бүрэн эрхийн хугацаанд үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх , нийгэм эдийн засгийн зорилтыг хангах, Төрийн ба Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах  төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.

Бүтэц, зохион байгуулалт

Засаг дарга Д.Чинбат, зохион байгуулагч Д.Гэсэр, нийгмийн ажилтан Б.Болормаа, халамжийн мэргэжилтэн Ц.Пүрэвдулам улсын бүртгэгч Э.Өнөрцэцэг, хэсгийн байцаагч Мөнхгэрэл, олон нийтийн цагдаа Л.Уугантуяа, 1-р хэсгийн ахлагч Э.Уугантуяа, 2-р хэсгийн ахлагч Р.Ариунгэрэл, 3-р хэсгийн ахлагч  Б.Сэргэлэн, 4-р хэсгийн ахлагч С.Баттогтох , 5-р хэсгийн ахлагч Б.Эрдэнэчимэг, 6-р хэсгийн ахлагч У.Урантуяа, үйлчлэгч С.Даваасүрэн, манаач Х.Энхбат, Ч.Батсайхан, Б.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Байршил:

Тус хороо нь урьд талаараа 3 дугаар хороотой төмөр замаар , баруун талаараа 7 дугаар хороо буюу 1.7 км авто замын овоо хэсгээр , хойд талаараа хорго хүртэлх засмал замаар тусгаарлагддан хиллэдэг.

АЛБАН ХААГЧДЫН ХОЛБОО БАРИХ УТАС

Албан хаагчийн овог нэр

Албан тушаал

Холбоо барих утас

1.

Д.Чинбат

Засаг дарга

70232388

2.

Д.Гэсэр

Зохион байгуулагч

70232388

3.

Б.Болормаа

Нийгмийн ажилтан

70232388

4.

Ц.Пүрэвдулам

Халамжийн мэргэжилтэн

70232388

5.

Э.Өнөрцэцэг

Улсын бүртгэгч

70232388

6.

Э.Уугантуяа

1-р хэсгийн ахлагч

70232388

7.

Р.Ариунгэрэл

2 -р хэгсийн ахлагч

70232388

8.

Б.Сэргэлэн

8-р хэсгийн ахлагч

70232388

9.

С.Баттогтох

2-р хэсгийн ахлагч

70232388

10.

Б.Эрдэнэчимэг

5-р хэсгийн ахлагч

70232388

11

У.Урантуяа

6-р хэгсийн ахлагч

70232388

12

Г.Мөнхгэрэл

Хэсгийн байцаагч

70232388

13

Л.Ууганцэцэг

Олон нийтийн цагдаа

70232388