НАЛАЙХ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРОО
1970 оноос Түшээт хан аймгийн дархан Чин Вангийн хошууны Дархан ноёны энэ хөндийд Монгол-Оросын цэргийн нисэх хүчний ангиуд байрлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэр үеэс тус хорооны үндсэн суурь тавигдсан юм.
1990 оны 5 дугаар сард Зөвлөлтийн нисэх хорооны бүрэлдэхүүн эх орондоо буцахтай холбогдуулан Батлан Хамгаалах Яамны сайдын тушаал гарч Зэвсэгт Хүчний 137, 251-р ангийн нийт бүрэлдэхүүн шилжин ирж байрласнаар,Нийслэлийн Засаг даргын 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 83 тоот тогтоолоор Налайх дүүргийн 10 дугаар хороо, 1993 оны 02 дугаар сард “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийг батлан гаргаж Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо болон зохион байгуулагдсан түүхтэй.
Хороо нь 1990 онд Нисэх хотхоны 10-р байрны 01 тоот, 1993 онд 71-р байрны 04 тоотод үйл ажиллагаагаа явуулж ирсэн улмаар 2008 онд хорооны нэг цэгийн үйлчилгээний 3 давхар байр ашиглалтанд орж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэж байна.
Хорооны үндсэн чиг үүрэг нь:
- Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй түргэн шуурхай хүртээмжтэй хүргэж, шударга хариуцлагатай, нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллах.
- Дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрийг иргэдэд сурталчилан хэрэгжүүлэх ажлыг чанартай зохион байгуулах.
- Ажил, мэргэжилтгүй иргэдийг мэргэжил олгох сургалтанд хамруулж, ажилтай орлоготой болгох.
- Иргэдийнхээ оролцоотойгоор хороо, иргэнээ хөгжүүлэн, эрүүл орчинд ая тухтай, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх.
Эрхэм зорилго:
Төрийн албаны ажилд оршиж буй шат дамжлага, хүнд суртал, чирэгдэл, хээл хахуулгүй, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдийн эрх ашигт нийцүүлэн, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.
Газар нутгийн байршил:
Хорооны нутаг дэвсгэр нь газар нутгийн хувьд дэд бүтэц сайтай Туул гол, Уу булан, шохой, Харзтай, Аржанчивлангийн оршин суугчдыг хамруулсан 17298 га газар нутагтай Налайх дүүргээс 13 км алслагдсан.
Хорооны хилийн цэс:
Туул голын шон номер 14, Улаан Уул 1627, Дөрвөлжин уул 1671.4, Хар уул 1662.0, Цагаан толгой 1591.0, Нисэхийн торны баруун тал, Бүс нуур, УБ-Багануур, УБ-Тэрэлж замын уулзвар, Тэрэлж явдаг замаа даган Туул голын гүүр хүрээд Туул голын үндсэн гордирлоо даган өгсөөд Туул голын шон номер 14 хүрч хиллэнэ.
Хүн ам, малын тоо
2014 онд хороо нь 834 өрхийн 2585 гаруй хүн амтай байсан бол 2022 онд 70-80 дугаар байр, Нисэх хотхон, Гандан уул, Гандан ам, Гандан туул, Городок гудамж, Аржанчивлан, Харзтай, Шохой, Уу булан, Гялаан мөс, Өндөр улаан хөдөө хэсгийн оршин суугчдыг хамарсан 1049 өрхийн 3613 өрхийн хүн амтай.
Хүн амыг бүтцээр нь ангилан авч үзвэл эрэгтэй 1784, эмэгтэй 1829, 18-с дээш насны 1928, 18 хүртэл насны хүүхэд 1039, ахмад настан 646, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 99, хагас өнчин 89, бүтэн өнчин 2 хүүхэд, Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 123 өрх байна.
Хороо нь 11666 толгой малтайгаас адуу 951, үхэр 2097, хонь 5127, ямаа 3491, гахай 93, шувуу 75 тус тус тоологдсон. Малтай өрх 136 үүнээс малчин өрх 88, мал бүхий өрх 48 байна.
Түүх соёл, ашигт малтмал
Эртний түүхийн ач холбогдолтой Аржанчивлангийн хэсэгт байрлах “Хөх түрэг”-ийн хөшөө, Нисэх хотхоны “Сөнөөгч МИГ-21” онгоцны хөшөө, байгалийн үзэсгэлэнт газар нутаг, ардын дууны “Гандан уул”, “Гандан ам”, “Зуун модны элс”, “Гялаан мөс”, “Бүс нуур”, “Тоньюкугийн хөшөө” зэрэг дурсгалын газрууд, ашигт малтмалын ордуудтай.
Барилгын материалын гол түүхий эд болох нарийн ширхэгтэй элс, хайрга, дайрганы 11 карьер, арматур төмөр, тоосгоны 1, хавтангийн 1 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Хорооны удирдлага, гавъяатнууд:
Тус хорооны тулгын чулууг анх тавьж, төр захиргааны албыг нэр төртэй гүйцэтгэж явсан хорооны засаг дарга нар :
- 1990-1992 онд анхны Засаг дарга Ж.Аюушрагчаа,
- 1992-1995 онд О.Нямсүрэн
- 1995-1998 онд А.Ганхуяг
- 1998-2001 онд С.Цэгмид
- 2001-2004 онд Б.Мягмарсүрэн
- 2004-2008 он, 2010-2012 онд Ц.Энхбаяр
- 2008-2009 онд Л.Мөнхцэцэг
- 2012-2016 онд Г.Талстболор
- 2016 оны 11-р сараас одоог хүртэл Д.Мөнхбаяр нар ажиллаж ирлээ.
Мөн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Л.Лувсан, Ч.Жамбажав, Б.Цэвээнсүрэн, Д.Энхтуул, Н.Хүрэлнямсүрэн нар сонгогдон ажиллаж байсан. 2016 оны 12-р сараас Л.Цэцгээ сонгогдон ажиллаж байна.
Хорооны амжилт бүтээл дэвшсэн үе нь Засаг дарга А.Ганхуяг, Ц.Энхбаяр нарын 1997, 1998, 1999, 2006, 2007, 2011 онуудад хороог удирдсан үед нь байж дүүрэгт 3 удаа 1 дүгээр байр эзэлж, 2007 онд “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлаар дүүрэг, нийслэлд шалгар Нийслэлийн өргөмжлөл, авто машинаар шагнагдсан явдал юм. 2011 онд Нийслэлд 1 дүгээр байранд шалгаран “Тэргүүний тохижилттой хороо”, 2012 онд “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжил”-ийг дэмжих жил Дүүргийн Засаг даргын өргөмжлөл, 2013 онд Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр шилдэг 50 хорооны нэгээр шалгарч Нийслэлийн Засаг даргын талархал, 2013 онд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил”-ийн хүрээнд ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан билээ.
2019 оны 03 сарын 05-ны өдөр 2 дугаар хорооноос хороодын засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын дунд нөхөрсөг тэмцээн ХГБЗХХ-ийн зааланд зохион байгууллж хэсгийн ахлагч Э.Мөнгөнтуяа ганцаарчилсан төрөлд 1-р байр, хосын төрөлд Б.Түвшинбаяр, Ц.Цэрэнханд нар мөн 1-р байрыг эзэлсэн амжилттай оролцлоо. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ЗДТГ-ын хэлтэс болон хороодын дунд зохиогдсон волейбол, сагсан бөмбөгийн тэмцээнд тус хороо Цэргийн штабтай хамт амжилттай оролцож, волейболоор 2 дугаар байр эзэлсэн.
Зохион байгуулалт:
Тус хорооны Засаг даргаар 2012-2016 онд Г.Талстболор, 2016 оны 11-р сараас одоог хүртэл Д.Мөнхбаяр нар ажиллаж байна. Мөн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Цэцгээ, зохион байгуулагч Б.Урангоо, нийгмийн ажилтан А.Алтанзул, хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан В.Энхцэцэг, улсын бүртгэгч А.Мөнгөн-Эрдэнэ, үйлчлэгч С.Амаржаргал, 1-р хэсгийн ахлагч С.Өнөржаргал, 2-р хэсгийн ахлагч Д.Басанжаа, 3-р хэсгийн ахлагч Ц.Цэрэнханд, 4-р хэсгийн ахлагч Э.Мөнгөнтуяа, 5-р хэсгийн ахлагч Б.Түвшинбаяр, хэсгийн байцаагч Б.Батмөнх, хорооны цагдаа Д.Ган-Эрдэнэ, олон нийтийн цагдаа Г.Гантөгөлдөр, Ачлал-Налайх өрхийн эмнэлгийн их эмч Г.Намжилмаа, А.Солонго, сувилагч Б.Алтанцэцэг, Ч.Одонтуяа, үйлчлэгч О.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Байгууллага аж ахуйн нэгж:
Хорооны нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 337-р анги, зэвсэгт хүчний 350-р анги, Чандмань сургууль, 153-р цэцэрлэг, УСУГ-ын дээд эх үүсвэр, Чандмань налайх НӨҮГ городок дахь салбар,“Городок” ХЗХ,“Хаан”, “Төрийн банк”-ны городок салбар тооцооны төв, “Цоцол хаан” ХХК, “Цэнгэг” СӨХ, “Морьтны хишиг хадаг” ХХК, “Городок” ХХК, “Ганшонхор” ХХК, “Резү” ХХК, “МТ” колонк, “Ай эф сон” элсний карьер, “Мон элс” элсний карьер, “Умардын ган” төмрийн үйлдвэр, “Баясгалант өргөө” ХХК, “Саян уул” бой, “Гандан туул” амралт, “Их наран булаг” ХХК, “Бүти” элсний карьер, “Сэрүүн сэлбэ” ХХК, “Өлзийт жаргалантын эх” ХХК, “Би нисэгч”, “Тэнүүн төгөл” цэцэрлэг, “Төгөлдөр манлай” ХХК, “Очир манлай” ХХК, “Голден алмонд” ХХК “Тэнгэрийн найзууд” нисэх онгоцны буудал зэрэг 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРОО
№
|
Овог нэр
|
Албан тушаал
|
Холбогдох утас
|
-
|
Д.Мөнхбаяр
|
Засаг дарга
|
88601033
|
-
|
Б.Урангоо
|
Зохион байгуулагч
|
86021032
|
-
|
А.Алтанзул
|
Нийгмийн ажилтан
|
89210415
|
-
|
С.Амаржаргал
|
Үйлчлэгч
|
88142129
|
-
|
Т.Гансүх
|
Жижүүр
|
89254160
|
-
|
Ц.Мөнхбаяр
|
Жижүүр
|
89766968
|
-
|
Ц.Баттөр
|
Жижүүр
|
91196742
|
-
|
С.Өнөржаргал
|
1 дүгээр хэсгийн ахлагч
|
89637699
|
-
|
Д.Басанжаа
|
2 дугаар хэсгийн ахлагч
|
96010615
|
-
|
Ц.Цэрэнханд
|
3 дугаар хэсгийн ахлагч
|
91252235
|
-
|
Э.Мөнгөнтуяа
|
4 дүгээр хэсгийн ахлагч
|
88460826
|
-
|
Б.Түвшинбаяр
|
5 дугаар хэсгийн ахлагч
|
91616355
|
-
|
В.Энхцэцэг
|
ХХҮХ-н мэргэжилтэн
|
92092614
|
-
|
А.Мөнгөн-Эрдэнэ
|
Улсын бүртгэгч
|
95110776
|
-
|
Б.Батмөнх
|
Хэсгийн байцаагч
|
80356233
|
-
|
Д.Ган-Эрдэнэ
|
Хорооны цагдаа
|
88324909
|
-
|
Г.Гантөгөлдөр
|
Олон нийтийн цагдаа
|
95665758
|
-
|
Г.Намжилмаа
|
"Ачлал-Налайх" ӨЭМТ-н эмч
|
99707455
|
-
|
А.Солонго
|
"Ачлал-Налайх" ӨЭМТ-н эмч
|
99774896
|
-
|
Б.Алтанцэцэг
|
"Ачлал-Налайх" ӨЭМТ-н сувилагч
|
88973870
|
-
|
Ч.Одонтуяа
|
"Ачлал-Налайх" ӨЭМТ-н сувилагч
|
90119989
|
-
|
О.Эрдэнэчимэг
|
"Ачлал-Налайх" ӨЭМТ-н асрагч
|
99631325
|