САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Эрхэм зорилго
Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, Засгийн газар, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг ханган биелүүлэхэд төсөв, санхүүгийн зохистой харьцааг бий болгож, нутгийн захиргааны байгууллагаас үзүүлэх төрийн сангийн үйлчилгээг байгууллага, иргэдэд оновчтой хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах

Санхүү,төрийн сангийн хэлтсийн ажлын чиг үүрэг

- Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн яамнаас гаргасан төрийн сангийн төлбөр тооцооны журам болон төсөв, санхүүгийн холбогдолтой бусад хууль тогтоомжийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавьж, цаашид боловсронгуй болгох талаар санал гаргах

-дүүргийн төсөв, төрийн сангийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэх;

- төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан төлбөр тооцоог хууль тогтоомжид заасны дагуу төсөвт байгууллагад түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэн ажиллах;

- дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвийн төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагчийн удирдлага дор гүйцэтгэлийг ханган биелүүлэх;

- дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилт, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилт, биелэлтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай асуудлаар санал боловсруулж, холбогдох газруудад хүргүүлж шийдвэрлүүлэх;

- татварын болон татварын бус орлогын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон маргааныг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;

- төсөвт байгууллагын төлбөр тооцоо, санхүүжилт зохих журмын дагуу зарцуулагдаж байгааг шалган зааварчилж, нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн удирдлагаар ханган, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж ажиллах;

- дүүргийн төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагын улирал, жилийн санхүүгийн тайлан тэнцлийг шалган, хүлээн авч баталгаажуулах;

- дүүргийн төсвийн гүйцэтгэлийн болон аж ахуйн нэгж, байгууллагын нэгдсэн тайлан тэнцлийг тогтоосон хугацааны дотор гаргаж, холбогдох байгууллага, удирдлагад хүлээлгэн өгөх;

- дүүрэгт эрх нь шилжсэн улс, нийслэлийн төсөв, болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, түүний задаргаа, жагсаалтын дагуу төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг санхүүжүүлэх ажлыг хариуцан, зардлын төсөв болон гүйцэтгэлд нь хяналт тавьж, шаардлагтай тохиолдолд төлөвлөгөөнд зохицуулалт, өөрчлөлт оруулах асуудлаар санал өгч ажиллах;

- төсвийн аливаа үргүй зардлыг багасгах, орон тоо, цалингийн санд өөрчлөлт оруулах асуудлаар санал, дүгнэлт гаргаж хэрэгжүүлэх;

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, бараа, ажлын гүйцэтгэгч сонгоход баримтлах тусгай журам, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавьж, төлбөр тооцоог батлагдсан заавар, журмын дагуу санхүүжүүлэх, бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэх;

- төсөвт байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийг боловсронгуй болгох, техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, программжуулах ажлыг зохион байгуулах;

- Төсвийн тухай хуулиар олгосон эрхийн дагуу харъяа төсөвт байгууллагуудын ахлах нягтлан бодогчийг ажилд томилох, чөлөөлөхөд мэргэжлийн үүднээс санал, зөвшөөрөл олгох;

- шинээр үүсгэн байгуулагдсан болон данс нээх, хаах шаардлага үүссэн төсөвт байгууллагад холбогдох дээд байгууллагад санал хүргүүлж, данс нээлгэх, хаалгах ажлыг зохион байгуулах;

Холбоо барих: 70232370