НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЧОЙЖИНСАМБУУГИЙН РАДНААБАЗАР
Чойжинсамбуугийн Раднаабазар 1970 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн. Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
Ч.Раднаабазар нь 1978-1988 онд 34 дүгээр сургууль, 1988-1993 онд Соёлын коллежийн коллежийг Соёлын ажилтан мэргэжлээр, 1996-1997 онд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн институтийг Бизнесийн удирдлагын менежер, 1997-1998 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр, 1998-1999 онд Гадаад хэлний сургалтын “Футур” төвийн англи хэлний анхан ба дунд шатны дамжаа, 2002-2003 онд Их британы Вродфорд коллежийг хэл судлалаар, 2006-2007 онд Америкийн Нэгдсэн Улсын Поверакадели мэргэжил дээшлүүлэх курсыг, 2010-2011 онд Соёл урлагийн их сургуулийг Соёл, урлагийн эдийн засаг менежмент мэргэжлээр тус тус төгссөн.
Ч.Раднаабазар нь 1993-1996 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэст зохион байгуулагч, 1996-2000 онд Хан-уул дүүргийн Соёлын ордны захирал, 2000-2002 онд Английн Вродфорд хотын Согонг фермид Борлуулалтын менежер, 2003-2006 онд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зохицуулагч, 2007-2010 онд Америкийн нэгдсэн улсын “TD” компаниийг Худалдааны менежер, 2010-2012 онд Монголын санхүүгийн группт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2010-2012 онд “СС Монголиа” компанид төсөл хариуцсан захирал, 2012 оноос Монголын Сео клубт зохицуулагч, 2016 оноос Налайх дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.
Ч.Раднаабазар нь Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан, Нийгмийн аюулаас хамгаалах Хүндэт жуух бичиг, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүндэт жуух бичиг, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”-аар тус тус шагнагдсан.
Ч.Раднаабазар нь Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг “Хангалттай” дүгнүүлж, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 27 зорилтын хүрээнд 137 ажлыг тусган хэрэгжүүлж, хэрэгжилт, үр дүнг тооцон үнэлж дүгнэхэд 90,07 хувийн хэрэгжилттэй байна.
2018 оныг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” уриатайгаар эхлүүлэн бүх шатанд иргэний оролцоог нэмэгдүүлж ажиллах зорилго тавьж ажлын албыг удирдан зохион байгуулж олон амжилтын ард гараад байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зарласан “Манай хороо-Миний гудамж” аянд Налайх дүүрэг нийслэлийн 9 дүүрэгтээ 2 дугаар байрт шалгарсан амжилт гаргалаа.
Налайх дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан болон олон улсын хөрөнгө оруулалтаар тохижилт, бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байна. Тухайлбал Монголд анхлан Налайх дүүрэгт баригдсан 400 метрийн тойрог бүхий олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам талбай ашиглалтад орсон бол жишиг гудамжууд, хүүхдийн тоглоомын талбай хороо бүрт хийгдэж байна. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто замын зурвас хэсгийн 6678,2 м2 талбайг зүлэгжүүлсэн байна.
Нийтийн эзэмшлийн талбайд 25 мянган нэг наст цэцэг суулгасан бол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр “Налайх дүүрэг” гэсэн цэцгэн овоолгыг хийсэн. Мөн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас мод үржүүлгийн талбайг шинээр байгуулж, 18 мянган мод сөөгийг өөрсдийн хүчээр бойжуулж байна. Ингэснээр ногоон байгууламжийн хэмжээг өмнөх оноос 20%-иар, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 29,8 хувиар нэмэгдүүлжээ. Өнгөрсөн 2017 оны байдлаар 398 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийгдсэн бол энэ онд нийслэлийн төсөв болон дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр 2, 3, 4 болон 7 дугаар хороонд 215 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж дүүргийн гэрэлтүүлгийн хувийг нэмэгдүүлжээ. ГХУСАЗЗ-ийн болон ОНХС-ийн хөрөнгөөр 1, 3, 5 дугаар хороонд нийт 52 камер шинээр суурилуулсан бол бүх хороод иргэдийнхээ дунд санал санаачилга өрнүүлж, 200 орчим камер шинээр суурилуулжээ. Дүүргийн камержуулалтын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 60-70 хувь нэмэгдсэн байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 1 болон 3 дугаар хороонд цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн бол 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажил ч мөн эхлээд байна. Тика олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 7 дугаар хороонд жишиг өрхийн эрүүл мэндийн төв болон Хуульчдын гудамжаа тохижуулж байна. Мөн нийслэлийн төсвийн 500,0 сая төгрөгийн хөрөнгөөр их уурхайн ашиглалтын үед үүсч эвдэгдсэн 42,2 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна. Дүүрэгтээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд 144 ажлын байр шинээр бий болж, байнгын болон түр ажлын байранд 577 иргэн зуучлагджээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан хороодод шилжүүлэх ажлыг туршилтаар хэрэгжүүлэн, 7 дугаар хороо 4 төрлийн үйлчилгээг хороо харгалзахгүй хүргэх зэрэг ажлыг амжилттай удирдан зохион байгуулан ажиллаж байна.