Налайх дүүрэг

УРУЙН ҮЕР, ШАР УСНЫ ҮЕР ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ ДАГУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙДАГ ТУЛ НИЙТ АЙЛ ӨРХ, АЛБАН БАЙГУУЛЛАГУУД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАНА УУ

Цаг агаар дулаарсантай холбоотой энэ оны 03 дугаар сарын 21-нээс эхлэн дүүргийн 3 байршилд шар усны үер бууж, их хэмжээний ус тогтсон. Үерийн байгууламж, шуудууг сэргээн хүчитгэх ажил үргэлжилж байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан мэдээг товч хүргэхэд:

1. Дүүргийн 1, 8 дугаар хороонд нийт 759м шуудууг сэргээн нэвтрүүлэх чадварыг сайжруулж сэтэлгээ хийсэн.

2. Хамгаалалтын зурвас бүхий шинээр далан үүсгэх ажлыг хийсэн, 3-р хороонд 380м, 5-р хороонд 620м, 7-р хороонд 1300м, 8-р хороонд 1330м нийт 3630м далан шуудуу шинээр татсан.

3. Үерийн шуудуу холбооснуудыг дайран өнгөрч байгаа замын дундах хоолойнуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлыг 1, 2, 7, 8-р хорооны 7 байршилд хийсэн.

4. Ус хориглох буюу тогтоох хэсгийг 5 дугаар хорооны 2 байршилд хийсэн. Нийт 9662м2 тогтоох хэсэг үүсгэж ажилласан.

Тус ажилд Онцгой байдлын хэлтэс, 1,2,3,5,7,8 дугаар хорооны Засаг дарга ажлын алба, Уул Уурхайн Аврах Алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын УСУГ, “Политехникийн коллеж”, “Дулааны станц ТӨХК”, “Чандмань Налайх”, “Газар зохион байгуулалтын алба”, “Сузана” ХХК, Шанагат механизм бүхий иргэд нийт 70 хүн, 18 техник, 3 тоноглол ажиллалаа.

Хаврын улиралд хуримтлагдан хөлдсөн цас, мөс хайлж шар усны үер болох нөхцөл бүрддэг. Шар усны үер нь хоруу чанар ихтэй тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж урьдчилан сэргийлээрэй.

Хуваалцах: