Налайх дүүрэг

ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛД АВНА

Дүүргийн хэмжээнд Хог хаягдлын тухай хууль, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулж, орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэн гарсан зөрчлийг арилгуулах, хяналт тавин ажиллах хог хаягдлын олон нийтийн байцаагчаар ажиллах хүсэлтэй иргэд холбогдох материалыг цахимаар болон биечлэн ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-18-аас 50 нас хүртэлх эрх зүйн чадамжтай, Монгол Улсын иргэн байх

-Налайх дүүргийн байнгын оршин суугч

-Бүрэн дундаас дээш боловсролтой

-Иргэдийн итгэл хүлээсэн шударга, зарчимч, хууль тогтоомж сурталчлах зохион байгуулах, багаар ажиллах, бусдад хуулийн хүрээнд шаардлага тавих чадвартай байх

-Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, хэл яриа, харилцааны соёлтой, ёс зүйтэй байх

-Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын талаар бүрэн мэдлэгтэй байх

-Ухаалаг утас хэрэглэх, цахим орчинд ажиллах, компьютерийн анхан шатны программуудыг ашиглах чадвартай байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-Анкет

-Хог хаягдлын олон нийтийн байцаагчаар ажиллах тухай хүсэлт

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар

-Хорооны Засаг даргын санал

-3*4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:

-Бүртгэл 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хаагдана.

-Тавигдах шаардлага хангасан материал ирүүлсэн иргэдтэй ярилцлага хийж, сонгон шалгаруулна.

-Хүлээн авах цахим хаяг: nalaikhdistrict@gmail.com

-Хүлээн авах хаяг: Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, 215 тоотод хүлээн авна.

-Холбоо барих утас: 7023-2419

Хуваалцах: