Төслийн нэр: Налайх дүүрэгт оршуулгын үйлчилгээний Чандарлах байгууламж байгуулах төсөл
Төслийн зорилго: Нас барсан иргэдийг газрын хөрсөнд оршуулах хэлбэрийг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалт, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилгоор Налайх дүүргийн нутаг дэвсгэрт олон улсын чанарын стандартыг хангасан байгаль орчинд ээлтэй зориулалтын шарил чандарлах зуух, шаардлагатай төхөөрөмжийг ашиглан иргэнийг оршуулахтай холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгоход оршино.
Сонгон шалгаруулалтад оролцох этгээд: Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх.
Төслийг хүлээн авах эцсийн хугацаа ба байршил: 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагаас өмнө Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт 215 тоот өрөө.
Төсөл ирүүлэх хувилбар: Цаасан хэлбэрээр 2 хувь үйлдэж, тус бүрийг битүүмжлэн ирүүлнэ.
Төслийг хүлээн авах хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө ajliinheseg2024@gmail.com майл хаягт PDF файл хэлбэрээр ирүүлнэ.
Төслийг 2 үе шаттайгаар шалгаруулна.
Жич: Төслийн загварыг тусгайлан заахгүй бөгөөд MNS ISO 21500:2017 “Төслийн менежментийн арга зүй” стандартад нийцүүлэн боловсруулахыг зөвлөж байна.
Тодруулга мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.
Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон газрын кадастрын зураг болон Техникийн нөхцөл, шаардлагыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт ирүүлж, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн холбогдох мэргэжилтнээс авна.
Харилцах хаяг: “Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар” Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо Нутгийн удирдлагын ордон 2-р давхар, 215 тоот өрөө, Ажлын хэсгийн нарийн бичиг 7023-2419, и-мэйл хаяг: ajliinheseg2024@gmail.com