Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, энэ үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулах замаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгоход оршино.
Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын нэр: Налайх дүүргийн байгууллагуудын Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийн ил тод, нээлттэй байдалд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдийг сонгох.
Сонгон шалгаруулалтын оролцогч: Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулна. Нээлттэй сонгон шалгаруулалтад иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага оролцож болно.
Оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна:
1.Хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй;
2.Хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллаагүй байх;
3.Хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтнаас сүүлийн 2 жилийн хугацаанд бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
4.Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн гэр бүл, найз нөхөд, нэгдмэл сонирхолтой этгээд нь хяналт хэрэгжүүлэх байгууллагад ажилладаггүй байх;
5.Хяналт хэрэгжүүлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээд биш байх.
Дээрх шаардлагын хүрээнд гүйцэтгэгч этгээдээс олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхийн өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу мэдэгдэл гаргана.
6. Оролцогчид тавигдах тусгай шаардлага:
Бүрдүүлэх материал: Материалыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэл Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс 214 тоотод хүлээн авна. Утас 70233348.
1.Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандсан хүсэлт
2.Судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулах;
Иргэдийн бүлэг бол иргэдийн бүлэг байгуулсан шийдвэр, хурлын тэмдэглэл;
Иргэн бол цахим иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт;
3. Сонгон шалгаруулалтын урилгын 6-д заасан тусгай шаардлагын нотлох баримтыг хавсаргасан байна.
4.Ижил төстэй ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар;
Санхүүжилт: Энэхүү ажлын зардлын төсөв 1000000 (нэг сая) төгрөг /НӨАТ орсон/ төгрөгөөс хэтрэхгүй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөс гэрээний үндсэн дээр санхүүжүүлнэ. Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гүйцэтгэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэл, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан үзэж, шаардлага хангасан тохиолдолд гэрээний урьдчилгаа төлбөр болох 50 хувийг, үлдэгдэл 50 хувийг талууд ажлын гүйцэтгэлийг актаар бүрэн хүлээлцсэн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор харилцагчийн дансанд шилжүүлнэ.