Налайх дүүрэг

2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

1. Дүүргийн хорооллын дундах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хороолол дундах орц, гарцыг гаргах ажлыг газар дээр нь явж зөрчлийг арилгах, /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

2. Дүүргийн байгууллагуудын удирдлагууд 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд гадаадад томилолтоор ажиллахгүй. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

3. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг хуваарийн дагуу хог, хаягдлыг гаргуулж, тээвэрлүүлж, түүнийг тээвэрлэх ажлуудыг эрчимжүүлж,  газар дээр нь явж хяналт тавин ажиллаж, танилцуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд /

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Явган хүний зам дээр авто машин байршуулдаг иргэдэд хотын соёл, дүрэм, журам мөрдүүлэх, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг холбогдох хуулийн дагуу журамлах ажлыг шуурхай зохион байгуулах. /Цагдаагийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон цэцэрлэгт хүрээлэнд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхад анхаарч, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах. /Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул 

6. Инженер хангамжийн байгууллагуудад ямар мэргэжлийн, ямар туршлагатай хэдэн инженер хэрэгцээтэй байгаа талаар тоон мэдээллийг гаргаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт ирүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

7.Дулаан хангамжийн шугам тоноглолд 2024 оны зун хийх засварын ажлын график, төлөвлөгөөтэй уялдуулан инженерийн шугам сүлжээний их урсгал засварын ажлуудыг хийж гүйцэтгэх, хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын төлөвлөлт, хугацаа зохион байгуулалтыг олон нийтэд сурталчилж мэдээлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Дулааны станц ТӨХК, Чандмань Налайх ОНӨААТҮГ, инженер хангамжийн байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

8.Улсын их хурлын сонгууль болох хугацаанд цахилгаан хангамж, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах, доголдол саатлаас сэргийлэх хүрээнд 2024.06.20-оос хойш газар шорооны ажил хийхгүй байх, зогсоох зохицуулалт хийж бэлтгэл, зохион байгуулалтыг онцгой анхаарах, мэдээлэл сурталчилгааг сайтар хүргэх, /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Дулааны станц ТӨХК, Чандмань Налайх ОНӨААТҮГ, инженер хангамжийн байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

9. Инженерийн шугам сүлжээний засвар, өргөтгөл шинэчлэлт, тохижилт бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан захиалагч байгууллагууд гүйцэтгэгч байгууллагаар талбайн самбарыг хийлгэж байршуулах, орчны эмх цэгц, аюулгүй байдал, стандарт норм дүрмийг хангуулах, /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Дулааны станц ТӨХК, Чандмань Налайх ОНӨААТҮГ, инженер хангамжийн байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

10. Гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонд био бэлдмэл хийж үнэр дарах, гадна орчны ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

 

11. Зуслангийн ногоон бүсийн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж, орон сууцны хороолол дундах хог ачилтыг сайжруулж, тээвэрлэлтийг эрчимжүүлэх, /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

 

12.Нийтийн эзэмшлийн гудамж талбайд шинээр болон нөхөн тарих шинэс, улиас, нарс моднуудын суулгацыг ижил өндөртэй, шаардлага хангасан байлгах, шинэ тарьсан моднуудын арчилгаа хамгаалалтын сайжруулж, дусал залгах, шинэснүүдэд азафосын бордоонууд хийж дуусгах. /Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

 

13. Стандарт хэмжилзүйн газрын даргын 2024.05.14-ний  С/17 дугаар тушаалаар “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээний ерөнхий шаардлага” шинэчлэн батлагдаж, мэдээллийн санд бүртгэгдсэнтэй холбогдуулан (үйлчилгээний талбай 51м2 байсныг 41м2 болгосон) стандартыг мэдээлэх, сурталчлах, хэрэгжилтийг хангуулах, /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

 

14. Хүүхдийн баяр наадмын бэлтгэл зохион байгуулалтыг хангаж, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол ундаагаар үйлчилгээ үзүүлэхэд анхаарах, /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

 

15.Хүлээлгэн өгөх хугацаа болсон хөрөнгө оруулалтын ажлуудыг шуурхай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээн авах /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

 

16. Нарлагаас арван шарын уулзвар, Элч хотхоноос Эрүүл мэндийн төвийн уулзвар, Тайжийн МТ шатахуун түгээх станцын уулзвар, Буян Налайх худалдааны төвийн уулзвар зэрэг 4 байршилд том оврын тэрэг орохыг хориглох тэмдэг тэмдэглэгээг яаралтай суурилуулах, /Цагдаагийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

Хуваалцах: