Налайх дүүрэг

2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй гар дээрх худалдаа, үйлчилгээг цэгцлэх ажлыг зохион байгуулах, (Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

2. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэгийн асалтад хяналт тавьж, асалт хангалтгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээг цуцлах арга хэмжээ авч ажиллах.

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

3. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Үерийн хариу арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” А/174 дүгээр захирамжийн 4, 5 дугаар хавсралтаар батлагдсан албадан дайчлах машин техник, мэргэжлийн ангийн хүч хэрэгслэлийг бэлэн байлгаж, үер усны үеийн бэлтгэл зохион байгуулалт, найдвартай ажиллагааг хангаж ажиллах, жолооч, операторуудын утсыг нээлттэй байлгахад анхаарч чиглэл өгөх, (Онцгой байдлын хэлтэс, Инженер хангамжийн байгууллагууд, цэргийн анги нэгтгэл, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Борооны ус зайлуулах шугам, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, лаг хагшаасыг цэвэрлэж, борооны үеийн урсацыг сайжруулах арга хэмжээ авах, цэвэрлэсэн хэсгүүдийн хог, хагшаасыг бүрэн ачиж тээвэрлэх, (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5. Хайс хашлагуудыг угааж, өнгө үзэмжийг сайжруулж, будах, (Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

6. Улсын Их Хурлын сонгуулиас өмнө гэрэлтүүлгийн асалтуудыг 99-100% -д хүргэх, борооны улирал эхэлж байгаатай холбоотойгоор үзлэг шалгалт явуулж, засвар, арчлалтуудыг хийх, аюулгүй байдлыг хангах, (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

7. Хог ачилтыг зуны хуваарьт шилжүүлж, өглөө 05 цагаас ачилтуудыг хийлгэж хэвших, (Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

8. Он дамжин хэрэгжиж буй тохижилт бүтээн байгуулалт ажлуудыг дуусгах, комисст хүлээлгэн өгөх, дүүргийн өмчид хүлээлгэн өгөх ажлуудыг зохион байгуулж, явц үр дүнг дараагийн шуурхайд танилцуулах, (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, холбогдох байгуулагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

9. Ногоон байгууламжийн хэлбэржүүлэлт, зүлэг тарилтыг эрчимжүүлэх, усалгааг тогтмолжуулах, (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ, холбогдох байгуулагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

10. Самбар, хаягийн байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдлыг хангуулах, унасан далийсан, урагдсан хаяг хаягийн анхаарч, үзлэгийг сард нэгээс доошгүй удаа зохион байгуулж, зөвшөөрөлгүй өнгө үзэмжгүй, замын хөдөлгөөнд саад болох (А самбар) самбаруудыг ачиж тээвэрлэх, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллалууд )

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

11. Хотын ерөнхий менежерийн 2024 оны А/69 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу нөөцийн мах худалдан борлуулж буй хүнсний болон сүлжээ дэлгүүрүүд, өргөтгөсөн худалдаанд хяналт тавьж, тайлан мэдээг 7 хоног бүрийн даваа гарагт ирүүлэх, (Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

12.Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Эрх шилжүүлэх тухай” А/219, “Чиг үүрэг шилжүүлэх тухай” А/87 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын хоёрдугаар улирлын тайлан, мэдээг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын Хүнсний хангамж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэнд ирүүлнэ үү. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

13. Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилгын болон бусад хог хаягдал хаягдаг байршлуудад хяналтын камер сууриулах ажлыг зохион байгуулах, (Цагдаагийн хэлтэс, Шуурхай хяналт, мэдээллийн төв ААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

14. Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг үер усны аюул болон зам тээврийн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдийн эцэг эхтэй хамтран ажиллаж, хараа хяналтаа сайжруулах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, (Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

            15.Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлого бүрдүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээ авч, танилцуулах, (Санхүү төрийн сангийн хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

16. Боловсролын салбарт баригдаж дуусаагүй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын зураг, төсвийг Барилга хөгжлийн төвийн магадлалаар баталгаажуулж дуусгах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. (Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: