2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаарх мэдээлэл бэлтгэж дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Инженер хангамжийн байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч мэдээлэл хүргэх, түүхий нүүрсний хяналтыг эрчимжүүлж ажиллах. /ТЗУХ, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, хороод, Цагдаагийн хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дүүрэгтээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын оролцоотой “Шуурхай штаб”-ыг байгуулж, Коронавируст халдвар болон сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах хяналтыг эрчимжүүлж ажиллах. / ТЗУХ, ХҮҮХ, ЗАА, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар, бусад байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” 2 дугаар аяны хэрэгжилтийг сайтар хангах. / нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Ханиад томуу болон халдварт өвчнөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг онцгой анхаарч ажиллах. / Эрүүл мэндийн төв, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Нийтийн тээврийн хэрэгслийн дотор, гадна ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийлгэх, үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдэд Коронавируст /Ковид-19/ цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллах. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Нийт байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, дүүргийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:
Албан байгууллагуудын удирдах албан тушаалтнууд дүүргээс зарлагдсан аливаа хурал, зөвлөгөөн, уулзалт семинарт биечлэн оролцох. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:
Хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч хяналт тавьж ажиллах, дүнг танилцуулах. /ХҮҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:
Албан байгууллага, аж ахуйн нэгж, хороод гадна орчны тохижилтоо бүрэн дуусгах, гадна орчинд байгаа хог хаягдал овоолсон шороо зэргийг бүрэн цэвэрлэх, ЗАА болон Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс хяналт тавьж ажиллах /нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:
Соёлын ордон, Спортын хорооны тайлан, үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх /Соёлын ордон, Спорт хороо/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:
Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналаа 11 дүгээр сарын 20-ны дотор ТЗУХ-т ирүүлэх /нийт байгууллага/
2020 оны 11 сарын 03-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 2020 оны 11 сарын 12-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна.
АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.
E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn
Утас: 91989008