Эрдмийн оргил цогцолбор сургуулиас төгсөгчдийн уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уригдан очиж, төгсөгчдөд баяр хүргэлээ.
Энэ удаад хоёрдугаар 10 жилийг 1980-1990 онд төгссөн төгсөгчдөө хүлээн авсан байна.
Төгсөгчид Сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, 2 ангийн ширээ сандал, принтерийг төрөлх сургуульдаа дэмжлэг болгон өгсөн байна.