Налайх дүүрэг
Налайх дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс "Эрүүл, аюулгүй ирээдүйн төлөө" сарын аяны нээлтийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга С.Тунгалаг, ХХҮХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Өнөржаргал нар оролцлоо.
Өдөрлөгт Уул уурхайн аврах алба, Онцгой байдлын хэлтэс, Дулааны станц, Эрүүл мэндийн нэгдэл, МСҮТ, ХХҮХ зэрэг байгууллагууд оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх машин тоног төхөөрөмжөө дэлгэн үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаагаа иргэддээ сурталчилсан юм.
Онцгой байдлаас хэлтсээс ахуйн хүрээний гал түймрийн үеийн аврах ажиллагааны талаар үзүүлэх сургууль хийж, сонирхууллаа.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян” 04 сарын 12-ноос эхлэн нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.
