Налайх дүүрэг

02 сарын 08-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хорио цээрийн дэглэмийн үед ажиллах бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөл байдалтай ажлаа уялдуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хог хаягдлын цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах. /ЗАА, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /ЗАА, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллах. /Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Дүүргийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Дүүрэгт Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. /ЗДТГ, Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

“Нэг хаалга - нэг шинжилгээ” аяны хүрээнд 10 мянган өрхөөс нэг гишүүнийг хөл хорионы хугацаанд багтаан PCR /ПГУ/ шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах тул бэлтгэл ажлыг бүрэн хангах /ЗДТГ, Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороод/

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 02 дугаар сарын 13-ны 17 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008 

 

Хуваалцах: