2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийн хэлэлцүүлэгт албан хаагчдыг идэвхтэй оролцуулж саналыг тусгаж ажиллах. /ТЗУХ, Нийт байгууллагуудын удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Коронавируст /Ковид-19/ цар тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Коронавируст /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг салбар бүрээр сайтар хангаж, хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, ХҮҮХ, МХХ, хорооны Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаар тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж халдвар хамгааллыг чанд мөрдүүлж ажиллах. /Шуурхай штаб, ЭМТ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дууссаны дараа шууд болон шууд бусаар харилцах байгууллагууд хэрхэн ажиллах журмыг тодорхой болгох, худалдааны захын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын горим, дэглэмийг мөрдүүлэх, иргэдийн хөдөлгөөний мэдээллийг QR код ашиглан бүртгэлжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, ХҮҮХ, МХХ, ЦХ, ОБХ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Иргэдийг вакцинжуулах ажлын бэлтгэлийг сайтар хангах, Эрүүл мэндийн яамтай харилцан уялдаатай ажиллах, вакцинжуулалтын талаар үнэн бодитой мэдээ мэдээллээр иргэдийг хангах /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, байгууллага болгон хийсэн ажлын тайлан, зарцуулсан санхүүгийн зардал тооцоог нарийвчлан гаргаж дүүргийн Онцгой комисст хүргүүлэх, дүүргийн Онцгой комисс, Шуурхай штабын дарга Х.Анхбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга Л.Чинбат нар ирсэн мэдээллийг нэгтгэн боловсруулж, нийслэлийн Онцгой комисст хүргүүлэх, мэдээлэл хүргүүлсэн талаар тайлагнах
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хог хаягдлын цэвэрлэгээ болон авто замын эвдэрч гэмтсэн тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, сэргээх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороод/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:
“Хүн ам, өрхийн мэдээллийн систем”-д “Нэг хаалга нэг шинжилгээнд” хамрагдсан иргэд, өрхийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах. /Шуурхай штаб, ЭМТ, Статистикийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:
Нийт байгууллагууд дотоод удирдлагын “UB ERP” системд “КОВИД-19” шинжилгээнд хамрагдсан байгууллагынхаа албан хаагчдын мэдээлэл болон гэр бүлийн гишүүдийг бүртгэлжүүлэх ажлыг яаралтай дуусгах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:
Нийт байгууллагууд албан хаагчдынхаа харилцаа, хандлага, ёс зүйд анхаарах, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуй нэгжид найрсаг хандаж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:
Боловсролын байгууллагууд цахим хичээлийн чанар, үр дүн, хүртээмжид онцгойлон анхаарах, хяналтаа өндөржүүлэх, танхимаар хичээллэх урьдчилсан бэлтгэл ажлаа бүрэн хангах, төлөвлөгөө гаргаж танилцуулах /НХХ, Боловсролын хэлтэс, Сургууль цэцэрлэгийн удирдлагууд/
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008