2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын дагуу төрийн сангийн гүйлгээнд тогтмол хяналт тавих, бараа материал, эд хогшил, урсгал засварын зардлуудыг бууруулах, татварын орлогын төлөвлөгөөг жигд хангаж, орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах. / Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагуудын удирдлагууд/
Хяналт тавих албан тушаалтан: СТСХ-ийн дарга Г.Бат-Очир
2. Коронавируст /Ковид-19/ халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. /Эрүүл мэндийн төв/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
3. Шуурхай штабын ахлагч нар, Шуурхай штабын дарга, хороодын Засаг дарга нар гэрийн тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд биечлэн хяналт тавих, тухай бүрт илтгэх, ажлын уялдааг сайжруулах, улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулж, зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллах. /Шуурхай штаб, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга Х.Анхбаяр
4. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хүүхэд, өсвөр үеийнхний бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн Ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар, СӨХ-дын дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
5. Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлттэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах, худалдан авах ажиллагааны явцыг танилцуулах. /ЗДТГ, Худалдан авах ажиллагааны алба/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
6. Нийт байгууллагууд 1 дүгээр улиралд хийсэн ажлуудаа дүгнэж, холбогдох журмын дагуу тайлагнах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
7. Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгүүд, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
8. Дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
9. Коронавируст болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг хийх ажлуудыг зохион байгуулах./Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
10. Суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх, дүгнэлт, саналаа танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
11. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өнгө үзэмжгүй хашааг буулгах, барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулж, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх. /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008