Дүүргийн ЗДТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчидтэйгээ хамтран найман хорооны ажлын алба, хэсгийн ахлагч нарт 160 ширхэг хантааз, 160 ширхэг эргүүлийн ханцуйвчийг тус тус оёж хүлээлгэн өглөө.
Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар өнөөдөр хороодын Засаг дарга нарт эргүүл хяналтын хантааз, ханцуйвчийг хүлээлгэн өглөө.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан дүүргийнхээ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Бүтээлч үйлс ХХК-ийн хамт олон болон баялаг бүтээгчиддээ талархал илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.