Налайх дүүрэг

АШИГЛАДАГГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Дүүргийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн хурлаар иргэдэд мэдээлэл сурталчилгааг сайн өгөх, оношлогооны төвийн дэргэд Татварын байцаагч ажиллах, Замын цагдаагийн тасагтай хамтран ашигладаггүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах зэрэг асуудлыг авч хэлэлцэн, Ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч Н.Мандуул гишүүдэд үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард төлнө.

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

Татвар төлөгч Та автомашины татвараа төлөхдөө дараах төрлөөс аль хялбарыг өөрөө сонгон татвар, төлбөрөө төлнө үү.

1/ www.ebarimt.mn

2/ https://itax.mta.mn/,

3/ www.smartcar.mn,

4/ Гэрэгэ киоск (6 дүүргийн Татварын хэлтэс, Автотээврийн үндэсний төвийн салбаруудад)

5/ Арилжааны банкуудын интернет банкаар

6/ Улаанбаатар хотын үйлчилгээний нэгдсэн төвүүд дээрх Пос машинаар

7/ Та цахимаар төлөх боломжгүй бол аль ойрхон аль ч арилжааны банканд очиж автомашиныхаа дугаараа хэлээд төлөх боломжтой.

Налайх дүүргийн Татварын хэлтсийн утас: 7023-2688, 7023-2383

Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу АТБӨЯХАТатвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ХУГАЦААНДАА ТАТВАРАА ТӨЛЦГӨӨЕ.

Хуваалцах: