Налайх дүүрэг

03 сарын 29-ний шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 29Ы ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэж ажиллах. / Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, нийт байгууллагуудын удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: СТСХ-ийн дарга Г.Бат-Очир

2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх, тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/221 дүгээр захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. /ЗДТГ, Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, нийт байгууллагын удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга Х.Анхбаяр

3. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг шуурхай барагдуулах, гомдлын дагуу газар дээр ажиллаж, зөрчлийг арилгуулсан талаар долоо хоног тутамд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

4. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулж, газар дээр ажиллаж зөрчлийг арилгах ажлуудыг зохион байгуулах. /Захирагчийн Ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Хороодын Засаг дарга нар, СӨХ-дын дарга нар, сургууль цэцэрлэгийн удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

5. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах. /ЗАА, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

6. Дүүргийн авто зам, орон сууцны хороолол дундах авто замуудад өнгө үзэмжгүй эвдэрч гэмтсэн хайс, бетон хаалтуудыг цэгцлэх, газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах.  /ЗАА, Замын цагдаагийн тасаг, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

7. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, объектод тавих хяналт тавих, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

8. Шуурхай штабаас өгсөн зөвлөмжүүдийг байгууллага нэг бүр хэрэгжүүлж ажиллах

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга Х.Анхбаяр

 

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

Хуваалцах: