Налайх дүүрэгт сүүлийн 24 цагт шинээр халдварын нэг тохиолдол батлагдлаа.
Ингэснээр дүүрэгт батлагдсан халдварын тоо 90 болж байна.
Эдгээрээс 28 нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 163 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа бол 3 иргэн гэрээр эмчлэгдэж байна.
Эдгээр иргэдийн хяналтыг дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, ӨЭМТ, Хороодын ажлын албанаас хийж байна.
Дүүрэгт 04 сарын 01-ний өдрийн байдлаар 2-р хорооны 33-р байранд буюу нэг газар хамгаалалт аваад байна.
Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахицгаая.
ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.