Налайх дүүрэг

ГОЛОМТЫН ХАЛДВАРГҮЙТГЭЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Налайх дүүргийн 5-р хорооны 71, 72, 75-р байрны 4 орц, 2-р хорооны 33, 38-р байрны 2 орц, нийт 6 орцны 690 м.кв талбайд Нандин-Өргөө ХХК-иас ОХУ-ын ДП-2т бодисын 0.05%-ийн уусмалаар мананцар үүсгэн халдваргүйтгэл хийлээ.

Халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд дүүргийн МХХ-ийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ү.Гантуяа хяналт хийж, орцонд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хэрхэн хийх талаар хороодын хэсгийн ахлагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

 

Хуваалцах: