2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/246 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга Х.Анхбаяр
2. Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд тэдний оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах. /ТЗУХ, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга
3. Дүүргийн хэмжээнд голомт бүхий объект байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
4. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Налайх Тохижилт үйлчилгээ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
5. Дүүргийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Онцгой байдлын хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ, хороодын Засаг дарга нар /
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
6. Улаан загалмай хорооны сайн дурын идэвхитэнүүдэд Дүүргийн шуурхай штаб, Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар 4 сарын 7 ны өдөр 10 Цагт цахим сургалт мэдээлэл хүргэх тул байгууллагууд албан хаагчдаа идэвхтэй хамруулах
Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга
7. Цэвэр, бохир, дулааны худагнуудыг тагжуулах ажлыг зохион байгуулах /Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ, МЦХ ХК-ийн Налайх Холбооны салбар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
8. Нийт байгууллагууд гадна болон дотор тохижилтын ажлыг хийхдээ нийслэлээс батлан гарсан стандартуудыг мөрдөж ажиллах /Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
9. Нийслэлийн Засаг даргын А/177, дүүргийн Засаг даргын А/65 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хийж хэрэгжүүлсэн ажлаа тоо баримттай мэдээлэл бэлтгэн Засаг даргын орлогч С.Тунгалагт ирүүлэх /нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
10. Гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, асах, унтрах цагийн тохируулга хийх /Гэрэлтүүлэг чимэглэлийн алба/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
11. 2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийх засвар үйлчилгээний саналаа 04 дүгээр сарын 13-ны дотор Захирагчийн ажлын албанд ирүүлэх /Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
12. 04 дүгээр сарын 09-ны өдөр нийт байгууллагууд хуваарилан өгсөн нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг чанартай хийж гүйцэтгэн илтгэх хуудсаа ХҮҮХ-т тухайн өдрөө ирүүлэх /ХҮҮХ, Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг
13. Нийт байгууллагууд байгууллагын хариуцсан орчны ногоон байгууламжийн хэлбэржүүлэлт, арчилгааг хийх /Нийт байгууллага, Цэцэрлэгжүүлэлтийн алба/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
14. Улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, урин дулааны цагт ажлаа эрт эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах /ТЗУХ, СТСХ, ЗАА, Худалдан авах ажиллагааны алба/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
15. Холбоо дохиоллын аюулгүй байдал, системийн хяналт, байнгын бэлэн байдалд хяналт хийж, танилцуулах /МЦХ ХК-ийн Налайх холбооны салбар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
16. Хүүхдийн тоглоомын талбайд хүүхдүүдийн бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтгүй тоглож байгаа хүүхдүүдэд хяналт тавих /НХХ, ГБХЗХХ, Боловсролын хэлтэс, Хороод, СӨХ-ийн удирдлагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
17. Төрийн албан хаагчдыг хамгаалалт авсан байршлуудад эргүүл хийх хуваарь гарган батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан арга зүйн удирдлагаар хангаж ажиллах /Шуурхай штабын дарга Х.Анхбаяр/
18. Элстэйн постыг нүүлгэх, тог цахилгаанаар хангах, ажлын орчин нөхцлийг сайжруулахад хамтран ажиллах /Налайх Тохижилт үйлчилгээ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, ЗАА, Шуурхай штаб, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга Х.Анхбаяр
19. Дүүргийн Засаг даргын А/76 дугаар захирамжаар баталсан хуваарийн дагуу нийт байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах /ЗАА, Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008