Шинэ налайх хороолол болон 10-н шар буюу 48-67-р байрнуудын хэрэгцээний халуун усны чанарыг сайжруулах хэрэглэгчдээс ирж буй гомдлыг барагдуулах зорилгоор ялтсан бойлууруудыг задалж, угааж цэвэрлэх ажлуудыг Чандмань налайх ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгууллаа.
Угааж цэвэрлэх явцад маш их зэв, бохирдолтой байсныг хэвийн болгосон бөгөөд хэрэгцээний халуун усны чанарт ч тодорхой өөрчлөлт гарсан болно.
Бойлууруудыг задалж цэвэрлэх үйл ажиллагаанаас шалтгаалан 2-3 хоног зэвтэй ус гарч болзошгүй учир нийт хэрэглэгчдээсээ хүлцэл өчье.