2021 оны 04 дүгээр сарын 15 - нд өдөр БШУЯ - ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх - Амгалан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, Барилгын хөгжлийн төвийн ББЗХХ - ийн дарга Э.Мөнхсүх болон бусад албаны хүмүүсийг байлцуулан 2021 онд дүүрэгт хэрэгжих Боловсролын салбарын бүтээн байгуулалтын асуудлаар цахимаар хуралдлаа.
Тус хурлаар 3 дугаар хороонд баригдах 100 ортой цэцэрлэгийн барилга, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах "Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга"-ын ажлуудыг голчлон хэлэлцэж, ажлыг шуурхайлах талаар санал солилцлоо.