Дүүргийн 5 дугаар хорооны халдварын голомт төдийлөн буурахгүй байсан учраас тус хорооны иргэдийн вакцинжуулалтыг хойшлуулаад байсан.
Бүх нийтийн хөл хорионы үед 5 дугаар хорооны иргэдээ хуваарь гарган вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд явцтай нь дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар газар дээр нь очиж танилцлаа.
04 дүгээр сарын 15-ны өдөр 103- р сургууль дээр 50-с дээш насны 89 иргэнийг вакцинжуулалтын эхний тунд хамрууллаа.
Иргэдийг цаг зааж халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиулж ажиллахыг албаны хүмүүст санууллаа.