Налайх дүүрэг

04 сарын 26-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 26Ы ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/313 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. /Дүүргийн  Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, нийт байгууллагууд/ 

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

2. Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуултын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. /Шуурхай штаб,  Эрүүл мэндийн төв, ХҮҮХ, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

3. Төрийн захиргааны болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчдыг ажлын байранд нь ажиллуулахгүй байх, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тусгай шилжүүлж, зайлшгүй шаардлагаар биечлэн ажиллах албан хаагчдын тоог бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

4. “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд халдварын тархалтыг зогсоох талаар иргэд олон нийтийг уриалах, анхааруулга, халдвараас хамгаалах талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж. / Засаг даргын Тамгын газар, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

 

5. Онцгой комиссын тандалт, хариу арга хэмжээний багууд Баянзүрх болон Хан-Уул дүүргүүдийн сайн зохион байгуулалт туршлагыг авч хэрэгжүүлж, нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж ажиллах. /Шуурхай штаб, ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга Х.Анхбаяр

 

6. Нийтийн эзэмшлийн болон гэр хороололын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжилтийг тогтмол хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, ХҮҮХ, Хороодын Засаг дарга нар, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд/ 

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

7. Авто замын нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд хийж дуусгах.  /ЗАА/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

8. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хаалт, төмөр шонгуудыг чөлөөлөх ажлыг хөл хорионы хугацаанд хэрэгжүүлэн ажиллах /ЗАА, Газар зохион байгуулалтын алба, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

9. Дараагийн шуурхай зөвлөгөөнд Газар зохион байгуулалтын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл бэлтгэж танилцуулах /ГЗБА/

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

Хуваалцах: