Өрхийн эрүүл мэндийн төв, хорооноос вакцинд хамрагдах хүмүүс рүү залгаж мэдээлэл өгнө. Тиймээс товлогдсон цагт л очиж 2 дахь тунгаа хийлгэнэ.
Мөн энэ дөрвөн хоногийн хугацаанд 55-аас дээш насны дархлаажуулалтад хамрагдах иргэд “Синофарм” компанийн ВероЦелл вакцины эхний тунгаа хийлгэх боломжтой.
Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү харьяа дүүрэг, хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын аль цэгт, хэдний өдрийн хэдэн цагт очиж хамрагдах талаар нарийн мэдээлэл өгнө. Иймээс иргэд та бүхнээс дархлаажуулалтын цэгүүдэд дур мэдэн очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье.