2021.04.26-ны өдрийн байдлаар 11162 иргэнийг нэгдүгээр тун, 3728 иргэнийг хоёрдугаар тун вакцинд хамруулаад байна.
Хоёрдугаар тун вакцинаа хийлгэх хугацаа болсон иргэд дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаарай.
Мөн 55-аас дээш насны иргэд нэгдүгээр тун вакцинаа хийлгэж болно. Дархлаажуулалтын төвүүд 20 цаг хүртэл ажиллана.
Вакцины II тунг хийлгэсний дараа 14 хоногоос дархлаа тогтох тул та амны хаалтаа зүүж, гараа угаан, хүн хоорондын зайгаа барьж, өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвар авахаас сэргийлээрэй.