НИЙТИЙН ТЭЭВЭР ЗӨВХӨН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДАД 07:00-10:00, 17:00-20:00 ЦАГТ ҮЙЛЧИЛНЭ
Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг улам чангаруулж, тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон.
Энэ хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж,
өглөө 07:00-10:00,
орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн үйлчлэхээр болсон байна.