Налайх дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамжийн хүрээнд тус дүүргийн 8 дугаар хороо, 56-64 дүгээр байрны ар талд нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан тоосгон гараашуудыг албадан чөлөөлж дээрх байршилд иж бүрэн тохижилттой 62 авто машины зогсоол барихаар төлөвлөгдсөн.
Уг ажлын хүрээнд 2021 оны 3 дугаар сарын 26, 04 дүгээр сарын 22-ний өдрүүдэд газар чөлөөлөх тухай хугацаатай шаардах хуудсыг хүргүүлсэн бөгөөд мэдэгдлийн дагуу иргэд та бүхэн ашиглаж буй гараашын газраа чөлөөлөхийг мэдэгдье.
Цэлгэр,цэвэрхэн,аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе.