Худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-20:00 цагаар тогтоож, замын хөдөлгөөнд 06:00-22:00 цагийн хооронд оролцуулна
Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, төрийн байгууллага, хуулийн этгээдийг ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов.
http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=55916