Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахимаар зохион байгуулагдлаа.
Өмнөх шуурхайд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ТЗУХ-ийн дарга М.Баттулга танилцууллаа.
Дараагаар нь Шуурхай штабын дарга Х.Анхбаяр өвчлөлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Сүүлийн 24 цагт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд одоогоор батлагдсан нийт тохиолдол 520 байна гэв.
Мөн Засаг даргын орлогч Х.Мандуул вакцинжуулалтын явц, хуваарь танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах нийт иргэдийн 82,8 хувь буюу 20120 иргэнийг нэгдүгээр тун вакцинд хамруулсан бөгөөд эдгээр иргэдийн 52,7 хувь буюу 10623 иргэн хоёрдугаар тун вакцинаа хийлгэсэн гэсэн мэдээлэл өглөө.
Мөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлын талаар товч танилцуулга хүргэлээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар бүх нийтийн хөл хорионы дэглэм буурсан ч өнөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл хэвээр үргэлжилж байгааг анхааруулаад хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтээ эрчимжүүлэх, иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ сахиулах талаар мэдээлэл сурталчилгааг сайн хүргэхийг анхаарууллаа.
Мөн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шинээр батлагдсан А/114 дүгээр захирамжийг хэрэгжүүлж хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.