Монгол төрийнхөө өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, эх орны эдийн засаг, дүүрэг орон нутгийнхаа хөгжил дэвшилдүнэтэй хувь нэмрээ оруулж буй Налайх дүүргийнхээ нийт татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүддээ “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эдийн засгийн өсөлт буурсан энэ цаг үед ажлын байраа хадгалан үлдэж, улс эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн эх үүсвэрээр хангахад хувь нэмрээ оруулж буй татвар төлөгч та бүхэндээ талархал илэрхийлье.
Улс орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх чөлөөг батлан хамгаалах эдийн засгийн гол тулгуур нь Үндсэн хуулийн дагуу эрхэм таны шударгаар төлж буй татвар билээ.
ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЭХЭЛДЭГ
ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН ТАНД БАЯРЛАЛАА.
ХҮНДЭТГЭСЭН: НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР