КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвартай тэмцэх, тархалтыг сааруулах гол хэрэгслүүдийн нэг нь таны гарт байгаа ухаалаг утас юм. Та коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг суулгаж идэвхжүүлснээр халдварт өртсөн эрсдэлээ цаг алдахгүй мэдэх боломж бүрдэнэ. Эрт мэдсэнээрээ та цаг тухайд нь эмнэлгийн тусламж авах, хайртай хүмүүсийнхээ халдвар авах эрсдэлийг бууруулах, бусдад халдвар тараахгүй байх, цаашлаад нийтийн дундах халдварыг хумихад дэм болох юм.
КОВИД-19 ЭРСДЭЛ систем нь та хэрвээ халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.
“КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны нэр болон бусад хувийн мэдээллийг авахгүй бөгөөд таны мэдээллийг хэзээ ч хэнд ч дамжуулахгүй.
“КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны байршлын талаар мэдээлэл цуглуулж хадгалахгүй. Уг систем нь GPS-ийг биш Bluetooth технологийг ашигладаг.
“КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны болон хайртай хүмүүсийн тань амь насыг аврахад тусална.
iOS, Аndroid үйлдлийн систем дээр ашиглах заавар Утсан дээрээ КОВИД-19 ЭРСДЭЛ системийг хэрхэн суулгаж, идэвхжүүлэх вэ?
Android - Андройд хэрэглэгчид коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх КОВИД-19 ЭРСДЭЛ системийг Google Play Store-оос татан авч суулгаж болно.
iOS - Хэрэв та iPhone 5S, 6, 6 Plus хэрэглэдэг бол үйлдлийн системээ iOS 12.5 болгож шинэчлэнэ. Хэрэв та iPhone 6S эсвэл түүнээс шинэ хувилбар хэрэглэдэг бол үйлдлийн системээ iOS 13.7 ба түүнээс дээш хувилбартай эсэхийг нягтлаарай. Апплын утас хэрэглэгчид коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системийг өөрсдийн утасны тохиргоо руу нэвтэрч шууд идэвхжүүлж болно. Доорх видео зааварчилгааг дагах эсвэл дор үзүүлсэн энгийн алхамуудыг дагаж хийгээд КОВИД-19 ЭРСДЭЛ системийг идэвхжүүлээрэй. Нүүр хуудаст "Settings" дээр дарна уу. Яаралтай тусламжийн SOS & Батерейтай ижил бүлэгт багтсан “Exposure Notifications" -ийг олохын тулд доош гүйлгэж үзээрэй. “Exposure Notifications" -ийг идэвхжүүлэх дээр дарна уу. Коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем хэрхэн ажилладаг талаар мэдээлэл өгөх цонх гарч ирэх бөгөөд "Үргэлжлүүлэх" дээр дарна уу. Улсын жагсаалтаас Монгол Улсыг сонгоно. КОВИД-19 ЭРСДЭЛ системийн үйлчилгээний нөхцөлийг хянан үзэж, зөвшөөрнө. Коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх системд утасныхаа Bluetooth-д нэвтрэх зөвшөөрөл өгнө. Утасныхаа “Notifications” идэвхжүүлж “Turn on/Асаах” дээр дарна уу.