"Гүүд Нэйборс" ОУТББ-аас дүүргийн Онцгой комисс, Шуурхай штабт 3 сая 997 мянган төгрөгийн үнийн дүн бүхий 60 ширхэг эрүүл мэндийн багц бүтээгдэхүүнийг хандивлалаа.
Тус багцыг улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд болон халдвар авч гэрээр эмчлэгдэж байгаа өвчтнүүдэд гаргасан судалгааны дагуу өгөх юм.
Халдварын цар тахалтай бүх нийтээр тэмцэж байгаа хүнд цаг үед дэмжлэг үзүүлсэн "Гүүнд Нэйборс" ОУТББ-ын Налайх Орон Нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн төслийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.