Налайх дүүрэг

ДҮҮРГЭЭС СОНГОГДСОН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД 12 ДУГААР АНГИ ТӨГСӨГЧИДТЭЙ ЦАХИМААР УУЛЗЛАА

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нарын санаачилгаар Налайх, Багануур, Багахангай 3 дүүргийн 12-р ангийн сурагчдад зориулсан цахим уулзалт яг одоо /2021.05.20/ зохион байгуулагдаж байна.

Дүүргээс сонгогдсон гишүүд болон орон нутгийн удирдлага, боловсролын салбарын доктор, профессорууд хамтран энэ жил төгсөх ангийн сурагчиддаа “Ирээдүйн ажлын карьераа төлөвлөж, мэргэжлээ зөв сонгох нь” сэдвийн хүрээнд олон талын үнэ цэнэтэй, ач холбогдолтой мэдээлэл хүргэж, хүүхэд залуусынхаа санал бодлыг сонсож байна.

Энэ жилийн хувьд төгсөгчид маань цар тахлын улмаас 60 хувьд нь цахим хэлбэрээр хичээлээ үзсэн учраас УОК-ын шийдвэрийн дагуу төгсөх ангийн сурагчдын сонгоны давтлагыг танхимаар хичээлүүлж эхэлсэн.

Тиймээс сурагчид болон багш, сургуулийн удирдлагуудад танхимын хичээлээр давтлага сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр чандлан сахиулахад онцгойлон анхаарахыг санууллаа.

12 дугаар ангиа төгсөж элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байгаа сурагч хүүхдүүдэд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар удахгүй болох төгсөлтийн болон элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн, зорьсон мэргэжлээ сонгон суралцахыг хүсэж амжилт хүслээ.

Цар тахлын амаргүй цаг үед их ажлын хажуугаар зав гарган амьдралын нэгэн шинэ алхмаа хийх гэж байгаа 12 дугаар ангийн төгсөгч хүүхдүүдэд урам хайрласан гишүүддээ талархал илэрхийлье.

 

Хуваалцах: