Налайх дүүрэг

НАЛАЙХ ЭМТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, “Ковид-19” цар тахлын үед иргэдийн эрүүл энхийн манаанд үүрэг гүйцэтгэж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасан юм.

МУ-ын “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Амбулаторийн тасгийн халдвартын кабинетын их эмч Л.РЭНЦЭНХАНД,

“Алтан гадас” одонгоор Амбулаторийн тасгийн сувилагч О.ОТГОН,

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Амбулаторийн тасгийн Дархлаажуулалтын сувилагч Ц.ЦЭРЭНБҮТЭД нар энгэрээ мялаасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, орлогч дарга Л.Зэндмаа нар өнөөдөр гардуулж өглөө.

ХҮН АРДЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН НӨР ИХ ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ТӨР, ТҮМЭНДЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН ЭРХЭМ ТА ГУРВААРАА ХАМТ ОЛОН НЬ БАХАРХАН, САЙХАН БҮХНИЙ ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЖ БАЙНА.

 

Хуваалцах: