2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн хүрээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Дулааны станцаас угаалга цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийх ажлаа эрчимжүүлэх, шугам сүлжээний засвар үйлчилгээг хийх, энэ талаар иргэдэд мэдээлэл хүргэх /Захирагчийн ажлын алба, хороодын Засаг дарга нар, Дулааны станц, Чандмань Налайх ОНӨААТҮГ, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн Ажлын алба, ХҮҮХ, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
3. Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг
4. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаанд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах. /СТСХ, Татварын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
5. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбоодод байр орцны үүд, ойр хавьдаа хогийн савнууд байршуулах ажлуудыг зохион байгуулах. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, ХҮҮХ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар, Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
6. Дүүргийн хэмжээнд соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, саналыг боловсруулж яаралтай танилцуулж, ажлаа эрчимжүүлэх. /НХХ, Соёлын ордон /
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
7. Дүүргийн хүүхэд, залуучуудыг өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн болон бүх төрлийн спортын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр шинэлэг санаа, саналыг боловсруулж танилцуулах. /НХХ, Спорт хороо/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
8. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 07:00-22:00 цагийн хооронд санал авах тул бэлтгэл ажлыг сайтар хангах.
2. Санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох. / Хорооны Засаг дарга, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд Дулааны станц, УБЦТС ХХК-ийн Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Чандмань Налайх ОНӨААТҮГ /
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
9. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:
3. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд санал авах тул холбогдох журмын дагуу бэлтгэл ажлыг сайтар хангах.
4. Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай захирамжийн төслийг боловсруулж танилцуулах.
5. Сонгуулийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах
6. Сонгуулийн өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх.
7. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үеэр Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэхээр байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. /Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, ХҮҮХ, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хорооны Засаг дарга нар, бусад мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008