Налайх дүүрэг

БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХДЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ САНУУЛАВ

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 05 сарын 23-ны өдөр дүүрэгт хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

"Хүүхэд бүр цэцэрлэгт" зорилтын хүрээнд 7 дугаар хороонд "Азийн хөгжлийн банк"-ны санхүүжилтаар 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга баригдана.

Тус цэцэрлэгийн барилгын ажлыг "Вridge" констракшн барьж гүйцэтгэхээр болсон бөгөөд бэлтгэл ажлаа хангаж байна.

Барилгын ажил эхлүүлэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, тэмдэг тэмдэглэгээ байршуулах, зарим хэсгийн хашаа унасан байгааг анхаарч яаралтай засаж янзлан байнгын эзэнтэй байлгахыг анхаарууллаа.

 

Хуваалцах: